• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

А.Өлзийдэлгэр /CFA/: Хөрөнгийн Зах Зээлээс санхүүжилт татах тийм ч хэцүү зүйл биш

ikon.mn
2023 оны 8 сарын 3
Сурталчилгаа

Мандал Капитал Маркетсийн Дэд захирал А.Өлзийдэлгэртэй Хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах боломжуудын талаар ярилцлаа. 

зураг
 

-Манай улсын хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Хөрөнгийн зах зээлийн өсөлт цаашид яах бол?  

Манай улс чөлөөт зах зээлд шилжин орсноос хойших 30 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн бүтцийн хувьд тэр чигтээ өөрчлөгдөөд байна. Энэ дундаас хөрөнгийн зах зээл яалт ч үгүй, хамгийн их өөрчлөгдсөн салбарын нэг билээ. “Оройхон гараад ширүүхэн дайрна” гэдэг шиг нэн ялангуяа сүүлийн хэдэн жилд хөрөнгийн зах зээлийн хэмжээ асар хурдан томорлоо. Энэ оны эхний хагаст л гэхэд Хөрөнгийн бирж дээрх нээлттэй хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгийн давчихлаа шүү дээ. ДНБ-тэй харьцуулах юм бол 20%-ийг давж байсан түүх Монголд байхгүй. Энэ тоо 2004 онд ердөө 1.4 хувь байсан байдаг.  

-Хөрөнгийн зах зээл рүү иргэд мөнгөө урт хугацаандаа өсгөх зорилгоор хөрөнгө оруулалт хийдэг харин эсрэгээр компаниуд санхүүжилт татах, бизнесээ томруулахаар ордог гэцгээдэг. Тэгвэл манай улсын өнөөгийн хөрөнгийн зах зээл дээр санхүүжилт татах ямар боломжууд байгаа вэ? 

Юуны өмнө компаниуд хөрөнгийн зах зээл дээрээс ганцхан санхүүжилт татах зорилгоор ордоггүй гэдгийг хэлье. Үүнд бизнесээ шинэ түвшинд гаргах, засаглалаа сайжруулах, урт хугацааны бизнес түншээ олох, зах зээл дээрх байр сууриа бэхжүүлэх зэрэг олон шалтгаанууд бий. Харин санхүүжилт татахын хувьд мэдээж хөрөнгийн зах зээл рүү орох нийтлэг шалтгааны нэг мөн.  

Өнөөдөр манай улсын хөрөнгийн зэх зээл олон улсын жишгийн дагуу Өрийн санхүүжилт (Debt financing), Хувьцааны санхүүжилт (Equity financing) гэсэн сонголтууд байна. Өрийн санхүүжилт гэдэгт компанийн өрийн бичиг (Bond) болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг (ABS) олон нийтэд санал болгох замаар санхүүжилт босгохыг ойлгоно. Харин Хувьцааны санхүүжилтэд Хувьцаагаа олон нийтэд санал анх удаагаа санал болгох (IPO), Нэмэлт хувьцаагаа олон нийтэл санал болгох (FPO) зэрэг орно. Бүгд компанийн санхүүгийн байдал, хэмжээ, стратеги, онцлогоос хамаарч өөрийн давуу талтай.

-Та сая давуу талууд өөр өөр байдаг гэлээ шүү дээ. Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? 

Эхлээд нийтлэг давуу талын талаар ярья. Өрийн санхүүжилтийн хувьд мэргэжлийн байгууллагаар мөнгөн урсгалдаа тохирсон богино, дунд хугацааны шаардлагатай санхүүжилтээ цаг алдалгүй хурдан босгох, компанийн эзэмшлийн хувь хэмжээнд өөрчлөлт ордоггүй зэрэг давуу талуудтай.  Харин олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар санхүүжилт татах нь засаглал сайжрах, зах зээл дээрх байр сууриа тогтоох, өрийн дарамтад орохгүй байх зэрэг илүү урт хугацааны хөрөнгийн эх үүсвэр байж чаддаг.  

Үүнээс гадна компани андеррайтертайгаа тохиролцож өөрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлд гаргаснаар илүү олон давуу талыг бий өөрт бий болгох боломжтой.

-Та андеррайтер гэлээ шүү дээ. Энэ яг ямар байгууллага вэ? Мандал Капитал Маркетс андеррайтер мөн үү? 

Аливаа компани үнэт цаас гаргахдаа заавал Санхүүгийн Зохицуулах Хорооноос андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжлийн байгууллагаар дамжуулдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагаар Андеррайтерийн үйлчилгээ авснаар компани нь өөрийн онцлогт тохирсон үнэт цаасны зөвлөгөө авах, хянуулах, үнэт цаасны танилцуулгаа бэлдүүлэх зэрэг ажлыг хийлгүүлдэг. Сонгогдсон андеррайтер нь зохицуулах байгууллагаар хянуулах замаар зөвшөөрөл авахаас гадна үнэт цаасыг олон нийтэд эсвэл хаалттай хүрээнд санал болгож санхүүжилтийг татдаг.  Тиймээс мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах замаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж компани болгонд бий.  

Манай Мандал Капитал Маркетс ҮЦК-ийн хувьд Андеррайтерийн үйлчилгээ, Брокерын үйлчилгээ, Санхүүгийн зөвлөх үйлчилгээ явуулдаг Монгол Улсын тэргүүлэх компани мөн юм. Бид 2022 оноос хойш л гэхэд хөрөнгийн зах зээлээс 151 тэрбум төгрөгийг амжилттай босгож, уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээвэр, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарын 16 компанийг бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлээд байна.  

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

-Баярлалаа. 

 

Та компанидаа хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахаар сонирхож байвал доорх линкээр орж мэдээллээ оруулна уу. Бид тантай холбогдох болно.

Мэдээлэл авах: https://bit.ly/3YkW3Je

Утас: 99699997, 99109412, 75753399

Website: www.mandalcapital.com

Facebook: Facebook

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ТЭНЭГЛЭЛ
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.