Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрт илрүүлгээр цугларсан өгөгдлийг гүнзгийрүүлэн дүгнэвэл хаана ямар өвчин, эрсдэлт хүчин зүйл байгааг тодорхойлж чадна”

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 7 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Дата стратеги, инновацийн төвөөс, Монголын эрт илрүүлгийн үйл явцыг судалж, үнэлгээ дүгнэлт, хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус баг нь манай улсад өрнөж буй эрт илрүүлгийн үйл явцын их өгөгдөлд дүн шинжилгээ хийж дата өгөгдлийн системийг яаж бэхжүүлэх талаар судалж, урт хугацааны бодлогод үнэлгээ дүгнэлт хийхээр ирсэн байна.

Уг үнэлгээний урьдчилсан дүгнэлт, зөвлөмжийн талаар ДЭМБ-ийн Номхон далайн баруун бүсийн дата стратеги инновацийн захирал, доктор Кидонк Парк танилцууллаа.

Тэрбээр "Үнэлгээнд эрүүл мэндийн бүхий л шатны байгууллагуудыг хамруулахад үндэсний эрт илрүүлгийн хүрээнд цуглуулсан дата өгөгдлийг бүрэн сайн ашиглаж чадахгүй байгаа зүйлүүд харагдсан. Одоогийн байдлаар зөвхөн анхан шатны дүн шинжилгээ хийж ашиглах төдий байна.

Цаашдаа гүнзгийрүүлсэн дүгнэлт хийх юм бол хүн амын бүлэг хооронд харьцуулж хаана ямар өвчний дарамт, эрсдэлт хүчин зүйл байгааг тодорхойлон аль насны бүлэгт ямар тусламж үзүүлэх вэ гэдгийг илүү нарийн гаргаж ирэх боломжтой.

Өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ нийгэм эдийн засгийн үзүүлэлт, тухайн өвчтөний өмнө нь өвдөж байсан дүн мэдээлэл, байгаль цаг уурын нөлөөллийг авч үзэх юм бол илүү нарийвчилсан дүгнэлтүүдийг гаргах боломжтой гэж харж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тухайн сум, өрхөд харьяалагдаж байгаа хүн амын дунд ямар дүгнэлт гарч байгаа талаар эргэх холбоо дутагдалтай байгаа учир мэдээллийн тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай байна.

Цаашдаа урт хугацаандаа аливаа өвчний талаар маш тодорхой зураглал гаргаж түүн дээрээ түшиглэж ажиллах шаардлагатай гэж харж байна" гэлээ.