Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Соёлын наадам" 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

ikon.mn
2023 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ нь Рио Тинто Монгол компанийн дэмжлэгтэйгээр Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 15 дахь жилдээ 2023 оны 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгууллаа.

Наадмын зорилго нь наадамчин олонд Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, соёл, уламжлалаа хайрлан хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх сэтгэгдлийг төрүүлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

зураг
 

“Соёлын наадам”-ын зохион байгуулагчдын сэтгэгдлийг хүргэж байна. 

зураг
 

СУИС-ийн захирал Э.Сонинтогос:

Энэ жилийн хувьд “Соёлын наадам”-ыг Монголчуудын эрхэмлэн дээдлэх соёлын үнэт өвд тулгуурлан хийж буйгаараа онцлог юм.  ЮНЕСКО-д бүртгүүлсэн бий биелгээний том төсөл манай дээр хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд Увс, Ховд, Хөвсгөл зэрэг язгуур уламжлалаа хадгалан үлдсэн бүс нутгаас өвлөн уламжлуулагчдыг урьж наадамд оролцуулж байна.

зураг
 

МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл:

“Соёлын наадам”-ын зорилго нь наадмын үйл ажиллагааг соёл урлагийн арга хэмжээгээр дэлгэрүүлэх юм.

Анх 15 жилийн өмнө зөвхөн морь уралдааны бариа, хээр тал байх үед “Соёлын наадам” -ыг Монголын нүүдэлчин соёлыг дэлхий дахинд таниулах, Монголыг зорьж ирж буй жуулчдадаа болон өсөж торниж буй хойч үедээ соёлын өв, боловсролоо таниулах, мөн Монгол туургатнууддаа эх орондоо ирж наадах сэдлийг төрүүлэх, цаашлаад нүүдэлчдийн соёлын наадам болгоё гэсэн зорилгоор анх СУИС, Монголын Урлагийн Зөвлөл, Солонгос улсын Мета компани нар анх санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.

“Соёлын наадам” нь 8 жилийн өмнө Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан. Мэдээж наадмыг ивээн тэтгэлэггүйгээр зохион байгуулахад бэрх, сүүлийн 5 жилд Рио Тинто компани нь “Соёлын наадам”-ыг зохион байгуулахад маш том хувь нэмрээ оруулж ирсэн, үүнд талархаж явдгаа дамжуулж байна.

зураг
 

Рио Тинто ХХК-ийн хэвлэл, харилцаа хариуцсан ерөнхий зөвлөх Б.Дашням:

Рио Тинто групп нь дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ тухайн улс орны үндэсний онцлог, ард иргэдийн соёл уламжлалыг хүндэтгэн үзэж, тэрхүү өв уламжлалыг хадгалах, хамгаалахад дэмжлэг үзүүлж ажилладаг. Тэр утгаараа “Соёлын наадам” бол манай компанийн зорилгод бүрэн нийцсэн учраас 2018 оноос эхлэн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Бид цаашдаа ч хамтарсаар байх болно.

Энэ жилийн хувьд Рио Тинто групп өргөн бүрэлдэхүүнээр Монголд айлчилж, урьд өмнө нь Монголд ирж байгаагүй төлөөлөн удирдах болон гүйцэтгэн удирдах зөвлөлийн гишүүд бүхэлдээ ирснээр онцлог онцлог болж байна. Монгол наадмыг Рио Тинто гэлтгүй дэлхийн томоохон бизнесийн байгууллагынхан үзэж сонирхоод монгол улсын соёл, зан заншил, юугаараа онцлог ард түмэн гэдгийг ойлгох боломжийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр гүүр болохыг зорьж ажиллаж байна. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

“Соёлын наадам”-ын албан ёсны ФБ хаяг: www.facebook.com/CultureNaadam

Зохион байгуулагч:

  • Соёл Урлагийн Их Сургууль
  • Монголын Урлагийн Зөвлөл

Ерөнхий ивээн тэтгэгч: 

  • Рио Тинто Монгол компани

Хамтрагчид: 

  • Соёлын яам
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Нэг бүс нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академи

Хамтран зохион байгуулагчид:

  • Монгол Улсын Соёлын яам
  • Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ
зураг