ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрсний бохирдлын шинжилгээний дүнг энэ сарын 21-нд танилцуулна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: БОАЖЯ

Нийслэл хотод үер усны улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил үргэлжилж байна. 

Ингэхдээ Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн хоёр инженер, нэг жолооч нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээж цуглуулжээ.

Лабораторид хөрсөн дэх хүнд металл, агро хими, микробиологи буюу нянгийн шинжилгээг хийж байгаа аж. Шинжилгээний дүн, мэдээ, дүгнэлтийг долдугаар сарын 21-ний өдөр гаргана гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам(БОАЖЯ)-наас мэдээлэв. 

Мөн БОАЖ-ын сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй аж. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Surgaaliar ariusna [202.126.90.39] 2023/7/19
Ene haviig Dubai bolgono
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.129] 2023/7/19
Оркуудад суурьшмал амьдрал зохихгүй юм шиг байна
1 | 0 Хариулах
hulbumbug [103.26.195.69] 2023/7/19
bas zohihgui iom bilee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.133] 2023/7/19
Энэ жил олон аймаг сумдууд 100 жилээ хийлээ. Хэд хэдэн айлаар орлоо. Модон жорлон нь халиад гарчихсан жоохон бороо орохоор л гцдам руугаа урсана, хүүхдүүд тэнд нь тоглоно. Үнэр бол ойлгомжтой.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.129] 2023/7/19
Хохино ээ? 😂😂😂😂
0 | 0 Хариулах
hatuujiltai usuh n [103.26.195.69] 2023/7/19
huuhded heregtei iom
0 | 0 Хариулах