Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2014” олон улсын чуулган ирэх хоёрдугаар сарын 20, 21-нд болно. Энэ удаагийн чуулган дөрөв дэх удаагийнх бөгөөд чуулганд оролцогчдыг бүртгэж эхэлжээ.
Чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж, Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм.
Чуулганыг сонирхогчид дэлгэрэнгүй мэдээллийг 70115590 утсаар болон www.coalmongolia.mn,www.mining.mn сайтаас авах боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!