Өнөөдөр буюу долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уяачдын наадмын хүрээнд морьдын уралдаан боллоо. Хурдан морьдын уралдааны сонгомол дунд насанд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.
Уралдаанд нийт сонгомол дунд насны 98 морь бүртгүүлснээс 85 нь гарааны зурхайгаас хөдөлжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Лувсанцэрэнгийн Батсайханы 315 дугаартай толин зээрд (унаач: Гомбын Азжаргал, 13 настай, эрэгтэй) тус уралдаанд түрүүллээ.
Харин Архангай аймгийн Их тамир сумын уяач Жаргалсайханы Уясахын 313 дугаартай хээр (унаач: Мөнгөний Мянганзулын, 11 настай, эрэгтэй) аман хүзүүнд оров.
Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Мөнхтөрийн Цолмоны 678 дугаартай таваг цагаан хүрэн (унаач: Ундрахнараны Мөнх-Эрдэнэ, 9 настай, эрэгтэй) айргийн гуравт орсон бол Төв аймгийн Заамар сумын уяач Жавын Цогт-Эрдэнийн Пүрэвийн 811 дугаартай хээр (унаач: Ганзоригийн Хаш-Эрдэнэ, 9 настай, эрэгтэй) айргийн дөрөвт орлоо.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Батзоригийн Билгүүнтөгсийн 502 дугаартай бор (унаач: Норжидмаагийн Зол-Эрдэнэ, 11 настай, эрэгтэй) айргийн тавт оров.
Зургаадугаар байр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын 28 дугаартай бор (унаач:Тогтасаны Алтанцоож, 15 настай, эрэгтэй)
Долдугаар байр: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяа МУАУ Гантөмөрийн Чинзоригийн 539 дугаартай хээр (унаач: Түвшинжаргалын Баянмөнх, 12 настай, эрэгтэй)
Наймдугаар байр: Өвөрхангай аймгийн Eсөнзүйл сумын харьяа Сүхбаатарын дэмчигийн 292 дугаартай цавьдар (унаач: Алтансүхийн Мөнгөнсүх, 9 настай, эрэгтэй)
Есдүгээр байр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяа ААУ Шүхэртийн Лхамсүрэний 163 дугаартай сартай хээр (унаач: Жавхлант Аминмөнх, 9 настай, эрэгтэй)
Аравдугаар байр: Төв аймгийн Баян сумын харьяа МУАУ Энхболдын Анарын 333 дугаартай зээрд (унаач: Б.Гантөмөр 10 настай, эрэгтэй)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!