Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа эхэлж, үзүүр түрүүний бөх шалгарах мөч ойртлоо.
Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди М.Бадарч болон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон нар тунан үлдээд байна.
Улсын гарди М.Бадарч наймын даваанд улсын аварга О.Хангайг давсан бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон даян аварга Н.Батсууриар найм даваад буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|