Хэдхэн хоногийн өмнө Монголын нууц товчооны эх хувь олдлоо хэмээн Монгол судлаач Кристофер Этвүүд өөрийн фэйсбүүк хуудсандаа мэдээлсэн билээ. Энэ мэдээлэл үнэн болохыг өнөөдөр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд жиргэжээ.
Үнэхээр Монголын нууц товчооны эх хувь олдсон бол энэ нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал билээ.
Үүнийг одоо ССАЖЯ анхааралдаа авна хэмээн найдаж байна.
Атвүүдийн Түвдийн сүмээс олсон Нууц товчооны монгол эх нь Хятад галигийн эхтэй яв цав таарч буйг Эрдмтэн Сумъяабаатар гуай нотолсон байна
— С.Эрдэнэболд (@erdenebold) January 2, 2014
Атвүүд 120 худаснаас 2 хуудсыг ил гаргасан нь МНТ-ны 116-р хэсэг болох нь батлагдав.Энэ бол асар том нээлт. @oyunlt сайд Анхааралдаа авна уу
— С.Эрдэнэболд (@erdenebold) January 2, 2014
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!