Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: "Алтан сарнай"-н эргэн тойронд

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN

13 дахь удаагийн "АЛТАН САРНАЙ" ёслолын арга хэмжээ өнгөрсөн сарын 31-нд "Улаанбаатар" зочид буудалд боллоо. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /хуучнаар МАСЗХ/ 2000 онд анх "АЛТАН САРНАЙ" наадмыг зохион байгуулж байсан бөгөөд жил бүр нэр хүнд, үнэ цэнэ нь өссөөр ийнхүү 13 дахь жилтэйгээ золгож байгаа юм. 

Энэ жилийн наадам "Бид нэг Монгол" уриан дор болж, 

  1. Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн - Инженер Н.Нацагням
  2. Соёл урлагийн салбарын оны онцлох хүн - Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн /түүний шагналыг П.Анужин очиж авчээ/
  3. Спортын салбарын оны онцлох хүн - Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ
  4. Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн - Б.Бат-Эрдэнэ
  5. Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн - Б.Гүрсоронзон /“Эгэл Амьдралын Мөр” ТББ-ын тэргүүн/ 
  6. Бизнесийн салбарын оны онцлох хүн - Ж.Ганбаатар
  7. Дэлхийн монгол хүн - ОУХМ Б.Сэр-Од нар салбар салбарын шилдгүүдээр тодров