Эрхэм уншигч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг defender.ehlel.mn холбоосоор дамжуулан авах боломжтой юм байна.
Defender ухаалаг утасны бусад утаснаас ялгарах ялгарал юу байв?
Энэхүү ухаалаг утас нь Монгол орны эрс тэс уур амьсгал, байгалийн онцлогт тулгуурлан Монгол улсын ухаалаг утас хэрэглэгчдийн ухаалаг утасны эвдрэл гэмтлийн судалгааны үндсэн дээр Олон улсын IP68/69K буюу Ус, Тоос шороо, Доргилтын хамгаалалттай ба АНУ-ын цэргийн стандарт болох MIL-STD-810 үнэлгээний дагуу -40С +70С хооронд хүнд нөхцөлд ашиглах шалгалтыг давж магадлан итгэмжлэгдсэн. Энэхүү үнэлгээг хангасан тул ямар ч нөхцөлд ажиллагааны доголдол гарахгүй хэвийн ажиллах баталгаа болж байна.
21 хоногийн өдөр тутмын тасралтгүй хэрэглээнд бүрэн ажиллах хүчирхэг 7500 mAh цэнэг багтаамжтай бөгөөд бүх үүрэн холбооны сүлжээг бүхий нөхцөлд дэмжин ажиллах нөхцөлийг бүрэн хангажээ. 2022 онд танилцуулагдсан Android 13 үйлдлийн системийг MediaTek Helio P60 MT6771-тай хослуулсан нь CorePilot™-ийн тусламжтайгаар СРU нь өндөр нарийвчлалтай тоглоом, видео эсвэл олон үйлдэлт программуудад зориулж Defender ухаалаг утсыг гацалтгүй жигд, ямар нэгэн халалтгүй , гэхдээ найдвартай хурдан ажиллуулахын тулд бүтээгдсэн . Багтаамжийн хувьд 128 GB суурь багтаамж, нэмэлтээр 1TB хүртэл суурилуулах боломжтойгоор бусад ухаалаг утаснаас ялгарах буй за.
Монгол хүнд Монгол утас буюу Эхлэл брэндийн “Defender” ухаалаг утас
Орчин үеийн брэндийн арга техникийг үндэслэгч, дизайнер Валтер Ландор “Бүтээгдэхүүнийг үйлдвэрт хийдэг, харин брэнд оюун санаанд бүтдэг” хэмээн хэлж байсан.Тэгвэл түүний хэлсэнчлэн Эхлэл брэндийн үйлдвэрлэл БНХАУ-д буй ч энэхүү брэндийн үндсэн концепц нь Монголд, монгол хүний оюун ухаанд буй.
Эхлэл брэнд нь олон улсын худалдааны OEM хэлбэрээр буюу бүтээгдэхүүний загвар концепцыг гарган дагалдах хэрэгслийн тэргүүлэх үйлдвэрүүдэд үйлдвэрлүүлэн бүтээдэг. 2021 оноос эхлэн Утастай чихэвч, цэнэглэгч Usb болон Adapterуудыг дотооддоо амжилттай үйлдвэрлэж эхэлсэн ба жилийн бүх хэрэгцээний дагалдах хэрэгслүүдийг бүрэн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Олон улсын брэндүүд, нарийвчлан дурдвал "Apple" төхөөрөмжүүдийнхээ ажиллах систем, дизайн гэх зэргийг өөрсдөө боловсруулдаг ч бүтээгдэхүүнүүдээ угсрах том үйлдвэргүй ба iPhone утасныхаа эд анги бүрийг өөр өөр улсуудаас татан авч, угсрах ажлыг нь "Foxconn" болон "Pegatron" гэх хоёр Тайвань компани гүйцэтгэдэг. Энэ нь бүтээгдэхүүний өртөг зардлыг хамгийн бага түвшинд барих боломжийг олгодог байна.
Эхлэл брэндийн хэрэглэгчид очих эцсийн үнийг хамгийн таатай байлгах үүднээс энэхүү худалдааны хэлбэр одоогоор хамгийн тохиромжтой нь гэдгийг онцолж байна.
Ухаалаг утасны тухайд:
Бусад бүх улс орнуудын ухаалаг утас үйлдвэрлэгчид тухайн орны иргэдийн хэрэглээнд нийцүүлэн тусгайлан анхаарч бүтээдэг. Эхлэл брэнд ч Монгол хүний өдөр тутмын хэрэглээг хялбарчлах зорилгоор өргөн хэрэглээний бүхий монгол аппликейшнүүдийг default буюу үл устах хэлбэрээр суулгаж өгсөн.
Урьдчилсан захиалгын давуу талаас:
Бүтээгдэхүүний үндсэн үнэ 1.200.000₮ бөгөөд урьдчилсан захиалгыг 08/15-ны өдрийг дуустал авах ба тэр хүртэлх хугацааны хөнгөлөлттэй үнэ 1.080.000₮ байх нь.
Түүгээр ч зогсохгүй:
Урьдчилсан захиалгад хөнгөлөлттэй, онцгой 4 гарын бэлэгтэй урьдчилсан захиалгад хамрагдахын тулд ердөө bit.ly/44a6Fg0 холбоосоор маягт бөглөх боломжтой.
Төлбөрийн нөхцөл:
“Defender” ухаалаг утсыг бэлэн төлөлт болон зээлийн үйлчилгээгээр авах сонголттой.
Үндэсний технологийн брэндийн шинэхэн ухаалаг утасны дэлгэрэнгүй мэдээллийг defender.ehlel.mn сайтаар дамжуулан аваарай.
Яг одоо захиалга өгөх бол дээр дурдсанчлан bit.ly/44a6Fg0 маягтыг бөглөх эсхүл 7272-7580 лавлах дугаарт холбогдох боломжтой.