Хүүхдийн болон өрхийн эмч нарт зориулсан 1.0 багц цагийн сургалтыг "Нано интернейшнл" ХХК болон Монголын Перинатологи нийгэмлэг, Францын Данон группийн Нутрисиа компанитай хамтран зохион байгууллаа.
Тус сургалтад Монголын шилдэг доктор, профессорууд болох З.Гэрэлмаа /АУ-ы доктор, профессор, МУ-ын хүний гавьяат эмч / Б.Баясгалантай / АУ-ы доктор, дэд профессор, МУ-ын хүний гавьяат эмч, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч /Л.Тунгалаг / АУ-ы доктор, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч / мөн ОХУ-аас Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний эмнэлгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн орлогч захирал:
Макарова Светлана Геннадиевна / АШУ-ы доктор, Хүүхдийн харшлын эмч / урилгаар ирж нялхсын эрүүл өсөлт, болон хүүхэд, нярайн тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн хоёр улсын онцлогт тохирсон клиникийн туршлага солилцож өөрсдийн илтгэлээ тавьсан билээ. Тус сургалтад Улсын болон хувийн хэвшлийн нийт хүүхэд, нярайн эмч нарын 85%, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын 50% нь тус тус хамрагдлаа. Үнэт цаг заваа зориулан хүрэлцэн ирсэн нийт эмч нартаа баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!