Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

2050 онд бидний жолоодох автомашин

М.Даваа, iKon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN

2050 оны машин ямархуу харагдах бол? Тэд ямар эрчим хүчээр ажиллах вэ? Жолооны хүрд нь ямар байх бол?

2050 онд нефтийн нөөц шавхагдах бөгөөд тэр үеийн машинууд органик түлшээр явдаг болно. Мөн бид жолоодох шаардлагагүй болох юм байна.
 

Хот тэлэлт хүн амын тоо ихээр нэмэгдэх бөгөөд түүнийг дагаад дэлхий дээрх автомашины тоо 3 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо байна.
 

Дотоод шаталтад хөдөлгүүртэй машинууд ерөнхийдөө ховордож эхлэн цахилгаанаар явдаг машинууд голлох байрыг эзлэх болно.
 

Жолоочгүй машин замын газрын зургийг бүрэн оруулсан компьютержсэн тусгай дэлгэцийн тусламжтайгаар нэг байршлаас нөгөөд шилжих боломжтой болно. Одоогоор Америкийн 2 ч мужид үүнийг туршиж байна.
 

General motors-ийн super cruise машин нь шулуун зам болон хурдны зам дээр өөрөө өөрийгөө жолооддог байна.
 

Цахилгаан хөдөлгүүртэй олон тооны хүн тээвэрлэх зориулалт бүхий робот машин бүтээгдэж байгаа бөгөөд энэ нь нийтийн тээвэрт явах юм байна.
 

Щведийн Volvo машины үйлдвэр урд явж буй машиныг дагаж өөрийгөө жолооддог машин зохион бүтээж байгаа юм байна. Тэр машин нь урдах машинаасаа тодорхой зай барих ба урд байгаа толгой машин нь ард явж буй машинуудаа удирдаж явна.
 

Хүмүүсийн хэрэглээнээс шалтгаалан машин янз бүрийн дүрс загвартай болно. 
 

Bmw компани замын түгжрэлийн туслах нэртэй програм гаргаж байгаа бөгөөд уг програм нь өөрөө явагч машинд суурилснаар ямар ч их хөдөлгөөнтэй замд бусад машинтай харилцан сүрэг загас мэт чөлөөтэй давхих боломжийг олгож өгөх юм.
 

Ирээдүйн машинууд ус төрөгчийн хөдөлгүүртэй байх уу? Одоо хүртэл хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл нь хоргүй утаагүй машин бүтээх билээ. Mersedes benz компани энэ төсөл дээр шаргуу ажиллаж байгаа юм байна.