Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Бэрэн групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөрийг мөнгө угаасан хэрэгт буруутгаж, гүйцэтгэх захирал М.Цэлмэгийг гэм буруугүйд тооцов

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилж байна.

"Бэрэн групп" ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр нь гэмт хэргийн улмаас бий болсон орлого буюу нийт 83.5 тэрбум төгрөг нь гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авч, компанийнхаа татвар, НДШ, хувийн хэрэгцээнд зарцуулан ашиглаж, мөнгө угаасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 18.6.1-д зааснаар зүйлчлэв. 

Эрүүгийн хуулийн 18.6.1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тухайлбал Б.Мөнхтөр нь "Бэрэн групп" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Удирдах зөвлөлийн дарга Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа, өөрийн үүсгэн байгуулсан компанийн "Бэрэн групп" ХХК-ийн 100 мянган тонны хүчин чадалтай барилгын арматурын үйлдвэрийг Эрдэнэт хотод барих төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 22.7 сая ам.долларын зээлийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн Банкны Зээлийн хорооны дарга, гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад хууль бусаар нөлөөлж, гэмт хэрэг санаатай үйлдэхэд нь хатгаж, хамтран оролцож, дээрх төсөлд 22.7 сая ам.долларыг "Бэрэн групп" компанид олгож, Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэлээ.

Түүнчлэн “Бэрэн Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Мөнхтөрийн Цэлмэгийг гэм буруугүйд тооцов.

ВИДЕО: 

https://www.facebook.com/shuuhiinmedee/videos/1351515858735426