ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: Бид ч бас ЯЛСАН!

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 9
iKon.MN

Өнөөдөр Ялалтын баярын өдөр. Нийтийн дайсан Фашизмыг ялахад Монголчууд багагүй хувь нэмрээ оруулсан юм.

Үүнийг сануулах зорилгоор Оросын судлаачийн бичсэн нийтлэлийг дахин онцолж байна.

 

Судлаач Алексей Волынец “Русская планета” сайтад Монголчуудын Дэлхийн хоёрдугаар дайнд гүйцэтгэсэн үүргийг тухайн үед АНУ-аас холбоотон улсууддаа үзүүлж байсан “лэнд-лиз” тусламжийн хөтөлбөртэй харьцуулан тун сонирхолтой бичжээ.

Монголын “Лэнд-лиз” нь эх орны дайны үеийн гол тусламж болжээ

Дэлхийн хоёрдугаар дайн нь түүхэн дэх анхны моторчлогдсон дайн байснаас гадна сүүлчийн морьт цэрэгтэй дайн байлаа. Энэ дайны багагүй ачааг морьд нуруундаа үүрсэн юм.

Морин цэргийн дайн

Дайн эхлэхээс өмнө Улаан армийн буудлагын дивиз нийтдээ 3039 адуутай байсан гэсэн тоо бий. Харин Германы явган цэргийн дивиз илүү олон буюу 6000 адуутай байжээ. Нийтдээ нэг сая гаруй адууг вермахтын арми ЗХУ руу довтлохдоо ашигласан гэсэн тоо бий.

Моторт техникээс илүүтэй морь ашиглах нь дайны нөхцөлд олон давуу талтай байж. Тухайлбал, зам харгуй голохгүй, түлш шатахууны хангамж шаардахгүй гэх мэт.

Энэ тухай Семён Михайлович Буденный бүр 30-аад оны үед дурдаж байсан нь дайны үеэр батлагджээ. Дайны эхэн үед Улаан арми адууныхаа тоог нэмэгдүүлж 526,4 мянгад хүргэсэн бол 1941 оны намар гэхэд энэ тоо 1 сая 324 мянгад хүрчээ.

Цаашдаа энэ тоо дайны туршид 1.9 сая болж өссөн түүхтэй. Гэхдээ үүнд дайнд үрэгдсэн адууны тоог огт тооцоогүй. Амь үрэгдсэн хүний тоог гаргадаг шиг адууны тоог гаргавал илүү гарах нь тодорхой. Багцаагаар дайны талбарт үрэгдсэн адууны тоог нэг сая илүү гарна гэж үздэг. Германы талын үрэгдсэн адууны тоо үүнээс лав бага биш.

Нэг муу тал нь гэвэл нас биед хүрсэн адууны тоо толгойг олшруулах боломж байхгүй. Машин техникийг бол үйлдвэрлэж болдог, харин адууг ингэх ямар ч боломжгүй билээ. Зайлшгүй өсгөж үржүүлэх цаг хугацаа орно.

Фронтод хагас сая морьд

Эх орны дайны эхнээс л ЗХУ нь Монгол улсыг өөрийн гол агт морьд нийлүүлэгчээр тодруулсан юм. Большевикууд 1920-оод оноос эхлэн Чин гүрний алс хязгаар байсан энэ нутгийг социалист улс болгож бараг хүн бүрийг нь тэмбүү өвчнөөс салгаж байсан түүхтэй. 20 дугаар зууны эхнээс энэ тахал хүн амынх нь талыг өвчлүүлсэн байсныг Зөвлөлтийн эмч нар 30-аад оны эхээр тархалтыг зогсоож, аажимдаа бүрэн устгасан билээ.

Тэгвэл БНМАУ нь Япончуудын байгуулсан Манжго улсын эсрэг Зөвлөлтийн түшиц газар болохоос гадна ямар ч эргэлзээгүйгээр Эх орны дайны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Монгол орон бол хүнээсээ олон тоотой, бараг зэрлэг, талд дураараа идээшилж амьдардаг адууны эх орон билээ. Монголоос агт морьд авах ажил бүр 1941 оноос эхэлжээ.

БНМАУ-ын засгийн газар 1942 оны 3 дугаар сараас адуу нийлүүлэх ажлыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлж эхэлсэн байна. Дайны дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 485 мянган агт нийлүүлжээ. Өөр эх сурвалжаар бол энэ тоо 500,000 давсан ч гэдэг.

Үнэндээ 1941-1945 оны үед ЗХУ-д хагас сая адуу авах мөнгө байгаагүй. Монголоос өөр ийм хэмжээгээр адуу нийлүүлж чадах улс тэр үед Өмнөд болон Хойд Америкын орнууд л байсан ба үнийн хувьд ярилтгүй. Авлаа ч хүргэх, тээвэрлэх арга зам нь маш хүнд байх байлаа. Тэгвэл Монголоос нийлүүлсэн адуу нь ЗХУ, БНМАУ-ын харилцан туслалцах гэрээний дагуу үнэгүй байсан юм. Ингэж Монголчууд бидэнд тухайн үеийн өнцгөөс харвал дайны техник хэрэгслийг “лэнд-лиз” хэлбэрээр өгсөн билээ.

Хагас зэрлэг, арчилгаа багатай, тэсвэртэй Монгол морьд нь фронтын хүнд нөхцөлд хамгийн тохирсон унаа гэдгээ харуулж бусад тусгай үржүүлгийн европ адууг хол хаяж байсан юм.

Энэ тухай 1941 оноос 1945 оны хооронд морьт механикжуулсан ангийг удирдаж Смоленскаас Будапешт, бүр цаашлаад Манжуур хүрч байсан генерал Исса Плиев “тэсвэртэй Монгол морьд маань Зөвлөлтийн танкуудтай хамт Берлин хүрсэн юм” гэж дурсамжиндаа бичжээ.

Үүнээс гадна 32 мянган адууг Монголын малчин ардуудаас ЗХУ-д бэлэг болон илгээснийг дурдах хэрэгтэй.

Тоо баримтаас харахад дайны жилүүдэд ашиглагдаж байсан таван агт морьд тутмын нэг нь Монгол морь байжээ.

Бид нэг асуултын хариуг үргэлж хайдаг. Америкчуудын “лэнд-лиз” тусламж манай ялалтанд яг яаж, хэр хэмжээгээр нөлөөсөн юм бол?

Хэн ч үүнийг Монголын адуутай харьцуулж чадахгүй байгаа.

Хэдийгээр тэртээ нэг цагт большевикууд немц Унгернтэй хөөцөлдөж явахдаа ийм боломж бий болгосон ч бид Монголчуудад талархах ёстой.

БНМАУ мах, ноосоо ч харамлаагүй

Монголчуудын “лэнд-лиз” зөвхөн морьдоор хязгаарлагдаагүй. Дайны үед Улаан Армийн болон хүн ардын хүнсний хангамжинд Америкчуудын нийлүүлсэн 665 мянган тонн нөөшилсөн мах чухал үүрэгтэй байсан. Тэгвэл Монголчууд мөн энэ үед бараг 500 мянган тонн мах нийлүүлсэн байдаг. БНМАУ-ын нийт хүн ам болох 800,000 хагас ядуу Монголчууд дэлхийн хамгийн баян орноос арай бага хэмжээний мах бидэнд өгчээ.

Дайны үед Монголоос яг л Чингис хааны үеийн нүүдэл шиг сүрэг сүргээр нь байнга төмөр замын өртөө рүү туудаг байлаа. Үүний үр дүнг ч тэд амсаж 1944 оны зуднаар өлсгөлөн болж ЗХУ-ын ар талын мужуудаас ялгаагүй хүнд нөхцөлд амьдарч байв. Тэр үед БНМАУ-д албан ёсны ажлын цаг өдрийн 10 байсан юм.

Монголын тал нутгаас дайны туршид нийлүүлэгдэж байсан нэг чухал түүхий эд бол ноос байлаа. Ийм ноосоор хийсэн шинелгүйгээр нуувчинд хэвтэхэд тун ч хэцүү байдаг. АНУ-аас тэгэхэд 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол Монголоос 64 мянган тонныг нийлүүлжээ.

1942-45 онуудад таван цэргийн шинель тутмын нэг нь Монголынх байлаа.

Өөр нэг чухал тусламж нь арьс шир болон ангийн үс. Үстэй богино дээл, үстэй малгай, бээлий, эсгий гутлаар дайны эхний намраас л хангагдаж эхэлсэн юм. Москвагийн хамгаалалтанд бэлтгэгдэж байсан явган цэргийн дивизүүд 1941 оны 11 сарын 7 гэхэд бүрэн Монгол өвлийн хувцсаар хангагдсан байв.

Мөн ЗХУ-д хамгийн ойр вольфрамын (хамгийн хайлах чанар муутай элемент) уурхай Монголд л байсан ба түүгээр Германы “барс”, “ирвэс” танкнуудын хуягийг эвдэж чадах сум үйлдвэрлэж байлаа.

Хоёрдугаар дайнд Монгол хүн бүр байлдсан

1942-45 оны Зөвлөлт Германы фронт дээр “Монгол ард” агаарын эскадриль, ”Хувьсгалт Монгол” танкын бригадууд Монголчуудын хөрөнгөөр босгогдон байлдаж явсан билээ. Мэдээж цөөн тооны эдгээр техник том армийн зэвсэглэл дунд төдийлөн тодорч харагдахгүй байх.

"Хувьсгалт Монгол" танкын бригад
"Монгол Ард" эскадриль

Гэхдээ манай дорнод хил дээр Япончуудтай хийсэн дайнд Монголчууд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1941-44 онуудад БНМАУ армийн хүчээ дөрөв дахин зузаатгаж, шинэ хуулийн дагуу Монгол эрэгтэй эмэгтэй хүн бүр цэрэгт дайчлагдах үүрэгтэй болсон байв. Хэдийгээр дайнд оролцоогүй байсан ч Монгол улс улсын төсвийнхөө 50-аас дээш хувийг батлан хамгаалах зорилгод зарцуулж байсан юм. Монголчуудын энэ хүчин чадал Японы квантуны армид дарамт үүсгэж байв. Тиймээс ч энэ нөхцөл байдал нь ЗХУ-д ар талдаа санаа зоволгүйгээр Алс дорнодын дивизүүдээ Германы фронт руу шилжүүлэн ашиглах боломж олгосон юм. 1945 оны 8 дугаар сард Монголын арван хүн тутмын нэг нь Зөвлөлт Японы дайнд оролцжээ. Монголын таван дивиз Зөвлөлтийн дайчидтай хамт Их цагаан хэрэм хүртэл довтолж Бээжингийн хаяанд хүрч байсан билээ. Бидний хувьд энэ дайн нь ид шидийн гэмээр хурдан, хохирол багатай болж өнгөрсөн. Гэвч 800,000 хүн амтай Монголчуудын хувьд энэ нь цэргийн насны эр хүн бүр оролцсон маш том үйл хэрэг байлаа. Яг энэ утгаараа Монголын дайнд гаргасан хүчин чадал нь Сталины ЗХУ-ыг давж гарсан юм.

Хохирлын хэмжээг нь хүн амтай нь харьцуулбал АНУ-ын бүхий л хоёрдугаар дайны хохирлоос давж гарчээ. Тийм ч учраас бидний холбоотон Монголчуудад энэ дайн амар байгаагүй билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.119] 2018/9/25
mori gedeg chin huduu baidag hunees hurdan guideg amitan
1 | 0 Хариулах
stalin lenin marksengelis [202.21.106.119] 2018/9/25
stalin,ardiin nam,suh janjin nar buh mongolchuudiin uvug deedsiig buteej tusgaar uls bolgoson bilee
1 | 0 Хариулах
Гангаа [103.10.21.114] 2015/2/17
Дээшээ юм огшиод нулимс гарах гээд уншиж дуусч байж зүгээр боллоо.
0 | 0 Хариулах
Зочин [203.194.115.120] 2014/8/23
Ариун Монголын гал голомт дээр дайсны хөл бүү гишгэг!
0 | 0 Хариулах
Зочин [183.81.169.22] 2014/8/22
Монгол мориныхоо тухай, тэр үеийн Монголчуудын ахуй амьдрал ямар хэцүү байсан хийгээд хэрхэн даван гарсан тухай сайхан олон ангит кино хийчихээд энэ солонгос серийлуудынхаа оронд гаргадаг болоосой.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.228.66] 2014/5/9
ҮҮнийг чинь Сталин үнэлж Монголын тусгаар тогтнолыг АНУ, Их Британи, нараар зөвшөөрүүлсэн юм ш дээ
10 | 0 Хариулах
хх [182.160.35.103] 2014/5/9
тэдгээр морьдын ихэнх нь монгол нутаг руугаа гүйсэн байдаг юм даа
0 | 0 Хариулах
Mars [103.10.22.15] 2014/8/22
amid uldsen ni
0 | 0 Хариулах
zochin [103.26.194.28] 2014/3/20
Hoorhii mongol mori mini aduu er ni mash uhaantai amitan shyy de
0 | 0 Хариулах
Зочин [202.21.125.130] 2014/1/26
Одоо нэг юм бичих болж. Ер нь орос ч гэлтгүй америк, англи, герман гэх мэтийн улсуудад царайндаа иээмсэглэл тодруулхаас хүн ам цөөн бүдүүлэн гээд монголчуудыг ер нь тоодоггүй. Гэвч цагийн аясаар монголчууд урагшилж л байна. Тэд тоох бүү хэл, шүтдэг болно доо гэж ирээдүйдээ найдаж, залуусдаа итгэдэг.
10 | 0 Хариулах
Зочин [103.9.90.130] 2014/1/14
нээрээ энэ талаар огт сонсож байгаагүй юм байна шүү. Уншихад гоё байлаа. Иймэрхүү мэдээллээ илүү өргөн хүрээтэй цацаж байвал сайн байхаа баярлалаа
7 | 0 Хариулах
Зочин [202.131.226.66] 2014/1/9
unshihad taatai baina
4 | 0 Хариулах
монгол улс минь [106.51.113.132] 2014/1/7
нэг ч гэсэн хүн санаж бан гэдэг чин болж бан шүү дээ орос үлс герман япон гээд ямар бөгдийг нь сана гэж бгаа биш дээ ямар !!!!
1 | 0 Хариулах
Зочин [103.10.22.9] 2014/1/5
ene ch yah arggvi tvvhiin bodit vnen
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.198] 2014/1/5
Манай өвөөгийнх лав 1941 - 1944 онд маш олон мал морьдоо фронтод өгөөд 1944 oны зуднаар үлдсэн хэдээ бараад өөрсөдөө маш хүнд нөхцөлд амьдарч байсан гэж аав ярьдаг . Харин нэг ч гэсэн орос үүнийг санаж байгаа яамай даа.
15 | 0 Хариулах
Зочин [103.26.194.101] 2014/1/3
Дайнд байлдаж байгаа Орос цэргүүдэдээ бэлэг болгож 20 морь өргөе, адилхан л байлдаж байгаа Герман цэргүүдэдээ 10 морь гэсэн байдаг даа ха ха ха
15 | 1 Хариулах
Зочин [183.81.169.22] 2014/8/22
Монгол хүн гэдэг тийм л сайхан уужуу дотортой хүмүүс байсан юм шү дээ.
5 | 0 Хариулах
Зочин [203.169.50.231] 2014/1/3
Tanai site mash ih taalagdaj bn, Amjilt husye, ih saiihan hurteemjtei, helberdsen bish bodit tuuhen medeeleluud iluu niitleerei, Tani site.n unshigch bolloo bayrlalaa!!
10 | 0 Хариулах
Зочин [203.91.117.4] 2014/1/3
хийморьлог амьтаны хөшөөг босгоосой
3 | 0 Хариулах
bnbn [202.179.11.186] 2014/8/22
suldend mini biidee
3 | 0 Хариулах
Зочин [218.38.100.16] 2014/1/3
orosuud 1um uhaan orj bnuu ugui uy
7 | 0 Хариулах
Зочин [202.21.113.138] 2014/1/3
Үнэн л юм бичиж дээ. Орос хүн гэхэд харин сайхан дуугарч.Бид өсөх юм бол аюултай гэдгийг их гүрнүүд хэзээнээс мэднэ.Хүн амын тоогоор хувь тооцвол бид илүү байсан нь яалт ч үгүй үнэн.Бас тусыг усаар хариулдаггүй ард түмэн, авах гээхийн ухаантай ард түмэн шүү дээ бид.
13 | 0 Хариулах
Зочин [183.81.169.22] 2014/8/22
Манай газар нутгаас ч бас овоо ихийг авсан байх шүү. Бид ч ихийг л гээсэн ард түмэн дээ.
0 | 0 Хариулах
Баясаа [203.160.55.118] 2014/1/3
ОРОСУУД БҮГД САНАЖ БАЙГАА ЮМ БИШ. БИДНЭЭС ӨР ГЭЖ НЭХЭЭД Л БАЙСАН ДАА. БИДНИЙ ОДОО ОРОСУУД БҮТЭЭЖ ӨГСӨН ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛҮҮД ЧИНЬ БҮГД ТӨР ӨРӨНДӨӨ ЯВСАН. ҮНЭГҮЙ ЮМ ГЭЖ ХААНА Ч БАЙДАГГҮЙГ НОТОЛСОН ДОО. БЯМБАСҮРЭН ГУАЙ БҮҮР 1980-ААД ОНД СУДЛААД БАТАЛЧИХСАН БАЙСАН ДАА. БНМАУ-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭДЭГ ЧИНЬ ҮНЭНДЭЭ ӨР ЮМ БАЙНАА ГЭЭД. НЭГ БАЙШИН БАРИАД ТҮҮНИЙХЭЭ ӨРТГИЙГ 2,93-ААР ҮРЖҮҮЛЭЭД ШИЛЖИХ РУБЛИЙН ӨР ГЭЭД МАНАЙД НЭХЭМЖЛЭЭД БИЧЧИХДЭГ БАЙСАН ГЭНЭ БИЛЭЭ.
5 | 2 Хариулах
zochin [58.8.75.42] 2014/1/3
Jinhen oros huuramch oros 2=g salgaj oilgoh heregtei!
4 | 0 Хариулах
MONGOLZ [103.26.193.8] 2014/1/3
sain unsh oros hunii niitlel
1 | 0 Хариулах
Зочин [103.9.90.130] 2014/1/3
Ashgui dee Eniig sanaj baigaa n ih uym
2 | 0 Хариулах
Тогтсон vзэл [103.26.194.60] 2014/1/3
Тогтсон vзэл баримтлал эзнтэйгээ vгvй болдог гэж vнэн юм даа.Дараагын vе гарж ирж байж оросуудыг ах нар биш Иван дуракууд гэх байх даа.
4 | 2 Хариулах
Bazaraa [119.40.98.26] 2014/1/3
бараг хүн бүрийг нь тэмбүү өвчнөөс салгаж байсан түүхтэй. 20 дугаар зууны эхнээс энэ тахал хүн амынх нь талыг өвчлүүлсэн байсныг Зөвлөлтийн эмч нар 30-аад оны эхээр тархалтыг зогсоож, аажимдаа бүрэн устгасан билээ. эд дандаа доромжлох юмаа. өөрсдийнх нь тагнуул туршуулууд эрүүл үндэстэн гээд бичсэн нийтэлсэн олон ном байгаа. Энэ коментерний доромж үгээ хэзээ буцаах юм болдоо
2 | 3 Хариулах
Зочин [203.194.114.165] 2014/1/13
оросуудыг магтах гэж тэмбүү бөөс хаёроос маань салгасан гэж манайхан өөрсдөө гаргасан үг
4 | 0 Хариулах
sanaa [183.177.96.75] 2014/1/3
huurhii morid mini
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.116] 2014/1/2
оросууд их ихэрхvv, барагтаа л монголчуудад талархдаггvй, одоо тусыг нь санаж эхэлж бгаа нь монгол гадна талд томорч эхэлж бгаагийн илрэл болвуу
6 | 2 Хариулах
Balairaad bai [76.29.26.92] 2014/1/4
Hurshiigee bitgii muul chi hen bgd hen bolson uher ve alivaa yum uguu avaatai l bdgin mongolchuud bid ehleed odoo tuuhiin deesen deer battai zogsoj avchaad tomroh heregtei
0 | 2 Хариулах
Зочин [103.26.193.22] 2014/8/22
Энийг яагаад ч юм монголоос төлбөртэй бичүүлж байгаа гэж санаад байх юм
0 | 0 Хариулах
Setgegdel bichsen huuhduu [202.126.91.159] 2014/1/2
Yum joohon unshij baij bichij bai. Amidral deer ta nar asuudluudiig davj chadahgyi baij computeriin ardaas hulgaich shig hun shuumjleed suuhin. Orosuud bidniig avarsan hariudn 45nd mongolchuud Orosuudad tusalsan mun tenrii hariud orosuud bidniig ulsiin daitai uls bolgoson shu. Huvi zayanii erheer bid tur hundiirsun bolohoos.
7 | 1 Хариулах
Yag unendee [76.29.26.92] 2014/1/4
Manai 2 ard tumen yalgaagui l uguu avaataidaa mongolchuud bid uursduu 200 garui jil darlasan gehdee hariud n augaa uudam huchirheg orosiig bii bolgoson tsaashaa tarih yum bol europiin ezlen turemgiillees mongolchuud bainga hamgaalj bsnara unuugiin lujgar orosiig bii bolgosiimdaa yahav ugsun avsandaa l ulsuuddaa bid uhaantai bj tomruul dahial avah yostoigoo avah l bh ail saahaltiin avah geehiin l yos shuudee jich: bi original niitlelii n oros deer harlaa commentii n ch harlaa orosuud bayarlasan talarhasnaa l ilerhiilsen bn za teheer hen muuhai bnda ta mine ee
2 | 0 Хариулах
иргэн [112.72.13.252] 2014/1/2
Баабарт нэг уншуулаарай. Тэр дандаа монголын дайнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэж бүдгэрүүлж бдаг хүн.
5 | 0 Хариулах
Зочин [27.123.214.116] 2014/1/3
баабар уншаад сэтгэгдэлээ энд vлдээвэл их сонирхолтойсон...
2 | 1 Хариулах
Зочин [103.26.194.9] 2014/5/10
baabar hudlaa l gej helne. oilgomjtoi.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.231.90] 2014/1/2
Монгол хүний зориг хэмжээлэшгүй ихийн адил Монгол морьний яадал хязгаарлашгүй их байдаг аа ..... гэж
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.251] 2014/1/2
Ene saihan setgeliig orsuud uneleegui yum daa
4 | 0 Хариулах
Зочин [202.131.253.132] 2014/1/2
Бид чинь Хоёр дугаар дайнд нөлөө үзүүлж чадсан юм байна шүү дээ
9 | 0 Хариулах
Зочин [202.131.229.39] 2014/1/2
Нээрээ л бид ХОЁРДУГААР ДАЙНД МАШ ИХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖЭЭ
7 | 0 Хариулах
pm [103.26.194.151] 2014/1/2
Гэтэл тэд биднээс "их өр" гэгч зүйл нэхээд л байсан даа...
7 | 0 Хариулах
d [202.180.218.10] 2014/1/2
Ter ueiin uvuu emee nar mini mongol mori shigee tesver hatuujiltai bsn bolood l ene buhniig buteej ugch chadsan hereg.
13 | 0 Хариулах
inla [202.5.195.58] 2014/1/2
Чин сэтгэлээсээ туслаж байсан байхаа. Бүхнийг фронт руу гээд л
15 | 0 Хариулах
Зочин [202.131.234.2] 2014/1/2
muuhai hitlerees bolj hun, malgui zovson baigaam daa.
13 | 0 Хариулах