Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын/ШӨХТГ/ 2023 оны гуравдугаар хуралдаан өчигдөр болж эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоох судалгааг хэлэлцжээ.
Уг зах зээлд хийсэн судалгааг танилцуулсны дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар “Моносфарм трейд” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож шийдвэрлэсэн байна.
2022 онд тус зах зээлд 131 аж ахуй эрхлэгч эмийн импорт, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулснаас нэр бүхий 10 аж ахуй эрхлэгч 80 хувийг нийлүүлжээ. Үүнээс “Моносфарм трейд” ХХК дангаар импортын эмийн зах зээлийн 46.4 хувийг нийлүүлсэн байна.
Эх сурвалж: ШӨХТГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!