Хөрөнгө оруулагч гэж хэн бэ?
Хэрэв та өөртөө санхүүгийн дарамт учруулалгүйгээр, орлогынхоо тодорхой хувийг үр ашигтай, хууль ёсны хөрөнгө оруулалт хийж чаддаг бол та өөрийгөө хөрөнгө оруулагч хэмээн тодорхойлж болно.
Тэгэхээр, хөрөнгө оруулна гэдэг мөнгөний хэмжээнд бус хөрөнгө оруулах үйлдэл хийхийг хэлнэ. 100,000 төгрөгөөр ч хөрөнгө оруулалт хийж болно.
“Би тэгвэл хөрөнгө оруулагч болж чадах юм байна” гэж бодож байгаа бол хэрхэн ёстойг чинь зааж өгье.
Гэхдээ, эхлээд хөрөнгө оруулалтын ямар боломжууд байгааг танд танилцуулъя.
|
БОЛОМЖУУД |
ДАВУУ ТАЛ |
СУЛ ТАЛ |
|---|---|---|
|
Хадгаламж |
Мөнгөө хадгалуулах эрсдэл багатай арга бол банканд хадгалуулах юм. |
Банк дампуурсан тохиолдолд алдагдал үүсэх эрсдэлтэй. Хугацаанаас өмнө мөнгө авах үед хадгаламжийн хүү буурдаг. Өндөр инфляцаас шалтгаалж үнэ цэнэ буурах хандлага бий. |
|
Хувьцаа |
Урт хугацаанд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт. Хөрвөх чадвар өндөртэй. Компанийн ашигт ажиллагаанаас хамаарч ногдол ашиг авдаг. |
Хувьцааны үнийн хэлбэлзэл бууралтаас шалтгаалж алдагдал хүлээх, гадаад валютын ханшийн эрсдэл учрах эрсдэлтэй. Буруу хувьцаа сонговол хөрөнгө оруулалтынхаа үнэ цэнийг алдах эрсдэлтэй. Хувьцааг сонгоход мэдлэг, цаг хугацаа шаардагдана. |
|
Бонд |
Хөрөнгө оруулалтын өгөөж өндөр, тогтоосон хугацаатай, хөрвөх чадвар сайтай, тогтмол орлого олох боломжтой. Хүссэн үедээ зарах боломжтой буюу хоёрдогч зах зээл дээр зарах үед байршсан хоногоор тооцож хүүгээ авах эсвэл хүүтэй нь хамт зарж болно. |
Хоёрдогч зах зээл дээр арилжих үед худалдан авах тал гарч иртэл хүлээдэг. Хаалттай бондын хувьд заавал мэргэжлийн оролцогч байх шаардлагатай. |
|
ХБҮЦ |
Эрсдэлээс эмээж байвал хуулийн дагуух эрсдэлгүй бүтээгдэхүүн болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг сонирхож үзээрэй. Зээлийн багцаар баталгаажсан үнэт цаас, тогтмол өндөр өгөөжтэй, хөрвөх чадвар сайтай, хуулийн дагуу зохицуулагч байгууллагуудаар шалгагдсан баталгаатай, хүссэн үедээ зарах боломжтой буюу хоёрдогч зах зээл дээр зарах үед байршсан хоногоор тооцож хүүгээ авах эсвэл хүүтэй нь хамт зарж болно. Хөрөнгө оруулагчийн эрх ашиг хамгаалагдсан. Татвар бага. |
Шилжүүлж буй хөрөнгийн багцын чанар хангалтгүй болох эрсдэлтэй.
|
Дээрх бонд, ХБҮЦ гэсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдэд банкны данснаасаа мөнгө шилжүүлээд хөрөнгө оруулж болдоггүй. Заавал хөрөнгө оруулалтын данснаасаа үнэт цаасны компаниар дамжуулан хөрөнгө оруулах учиртай. Танд хөрөнгө оруулалтын данс бий юу?
Та хөрөнгө оруулалтын данстай эсэхээ, тэр нь аль үнэт цаасны компанид байдгийг ЭНД дарж шалгана уу.
Хэрэв та:
Хөрөнгө оруулалтын зах зээл дээр удахгүй гарах Бичил 2.0 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалыг буюу хамгийн найдвартай төлөлттэй зээлүүдийг багцалж хуулийн болон санхүүгийн аудитын компаниар шалгуулж гаргадаг Хадгаламжаас өндөр өгөөжтэй, Бондоос бага эрсдэлтэй хууль ёсны хөрөнгө оруулалт юм.
ХБҮЦ мэдээлэл:
✅ Нэгж үнэ : 100,000₮
✅ Бондын өгөөж : 18.5% (жилийн)
✅ Бондын хугацаа: 24 сар
✅ Хүү төлөх давтамж: 3 сар тутам
✅ Нийт татан төвлөрүүлэх дүн : 20 тэрбум төгрөг
✅ Анхдагч зах зээлийн арилжаа: 2023.06.22 - 2023.06.28
www.bichilplus.abs.mn
Арилжааны дансандаа өөрийн банкны данснаасаа худалдан авах дүнгээ байршуулж урьдчилан захиалга өгөхөд бэлэн болгох.
Урьдчилан захиалга өгөх нь хөрөнгө оруулагч хүний баримталдаг зарчим гэж хэлж болно. Урьдчилан захиалга өгснөөр зарим хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн тухайн захиалга 100% дүүрсэн үед шууд хаагддаг тул урьдчилан захиалгаа баталгаажуулж цаг үеийн асуудлаас үл хамааран хөрөнгө оруулалтаа хийх бүрэн боломжтой. Хэрвээ арилжааны явцад интернэт гацах, захиалга хийгдэх явцад дүүрэх бүрэн боломжтой эрсдэлээс урьдчилсан захиалга бүрэн хамгаалдаг гэдгийг мэргэжлийн хөрөнгө оруулагч нар мэддэг.
Хэрвээ та Бичил 2.0 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд дараах дүнгээр хөрөнгө оруулбал хугацааны эцэст та ийм хэмжээний өгөөж хүртэх боломжтой юм.
|
Таны хөрөнгө оруулах дүн |
Таны хүртэх нийт өгөөж |
Таны хүртэх Нийт дүн |
|---|---|---|
|
1.000.000 |
263,625₮ |
1,263,625₮ |
|
3.000.000 |
790,875₮ |
3,790,875₮ |
|
5.000.000 |
1,318,125₮ |
6,318,125₮ |
|
10.000.000 |
2,636,250₮ |
12,636,250₮ |
|
15.000.000 |
3,954,375₮ |
18,954,375₮ |
|
20.000.000 |
5,272,500₮ |
25,272,500₮ |
|
30.000.000 |
7,908,750₮ |
37,908,750₮ |
|
40.000.000 |
10,545,000₮ |
50,545,000₮ |
|
50.000.000 |
13,181,250₮ |
63,181,250₮ |
|
100.000.000 |
26,362,500₮ |
126,362,500₮ |
|
500.000.000 |
131,812,500₮ |
631,812,500₮ |
|
1.000.000.000 |
263,625,000₮ |
1,263,625,000₮ |
Хэрэв та хөрөнгө оруулалтын эрсдэлгүй бүтээгдэхүүн сонирхож байгаа бол 7000 2020 дугаарт холбогдоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!