Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран 25 дахь удаагийн “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын үзэсгэлэнг Мишээл экспод зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд нийт 100 гаруй дотоодын үйлдвэрлэгч, импортлогчид шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд сурталчлан танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байгаа аж. Мөн БНХАУ-аас бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж олон сонирхолтой бараа бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд санал болгож байна.
Энэ удаагийн үзэсгэлэнг Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжилттэй БЕСТ хөтөлбөр дэмжин оролцож байна. Зургаадугаар сарын 18-ны өдрийг дуустал дөрөв хоногийн турш үзэсгэлэнд бэлэгтэй, сугалаатай павильон ажиллах тул та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!