• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад холбогдох хөрөнгө оруулалтын маргааныг хянан шийдвэрлэх арбитрын хурал АНУ-д болов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Даблью Эм Майнинг" ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад холбогдох хөрөнгө оруулалтын маргааныг хянан шийдвэрлэх арбитрын хурал АНУ-ын Вашингтон хотноо байрлах Дэлхийн банкны дэргэдэх Хөрөнгө оруулалтын маргаан хянан шийдвэрлэх олон улсын төвд 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 8-ны өдрүүдэд болжээ.

Тус компани нь АНУ-д бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд Монгол Улсын эсрэг Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр улсын хооронд 1994 онд байгуулсан хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр 2021 онд арбитрын маргааныг үүсгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс нэхэмжлэгчийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг судалж, холбогдох тайлбар, нотлох баримтыг гарган шаардлагыг няцааж ажиллалаа хэмээн Хууль зүйн яамнаас мэдээлэв.

Арбитрын бүрэлдэхүүнд даргалагч арбитрчаар Эдуардо Ж.Зулета, арбитрчаар Альберт Яан ван ден Берг болон Стефен Л.Драймер нар ажиллаж байгаа бол хуулийн зөвлөхөөр Монгол Улсыг олон улсын хуулийн фирм болох “Херберт Смит Фрийхиллс”, Даблью Эм Майнинг компанийг Канадын “Мак Миллан“ тус тус төлөөлөн ажиллаж байгаа юм байна.

Арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ тодорхой хугацааны дараа гаргах бөгөөд уг шийдвэрийг Хөрөнгө оруулалтын маргаан хянан шийдвэрлэх олон улсын төвийн дүрмийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.20.218] 2023/6/16
одоо газарын ховор элемэнт ухна гэж хамаг байгалиа устгаж хаяад цацрагаар бохирдсон хөрстэй л хоцрох байх даа, газарын ховор элемэнт хэзээ ч дангаар оршдоггүй бөгөөд урантай ойролцоо ториум гэгч цацраг идэвхт бодистой хамт оршдог үүнээс гарах хаягдал бодисоо өмнөд хөрш БНХАУ хүртэл зохицуулж чадахгүй хөрсөө бохирдуулсаар байгаа, Монгол иргэд өөрсдөө өөрсдийнхөө газар нутагаа хамгаалахгүй бол гадныхан бидний өмнөөс хамгаална гэж хаа ч байхгүй
0 | 1 Хариулах
Зочин [192.82.67.30] 2023/6/16
газрын доорхи баялгыг ухаж авахаас өөр хөрөнгө оруулалт гэж байхгүй шив.яана даа.
2 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.239] 2023/6/16
Хөдөөгийн оркууд яаж ч мэднэ.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.111] 2023/6/16
Даллаж, дуудаж ирүүлээд хөрөнгийг нь оруулуулчихаад, дараа нь малчидаараа хөөлгөөд гаргаад уурхайг нь луйварддаг манай олигархиудын л хийсэн хэрэг биз.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.160.78] 2023/6/16
Манайх бас л луйвардсан байх даа?? Тэгээд шүүхийн шийдвэртэй төлбөрийг татвар төлөгч бид л төлнө шдээ!! Дураар аашилсан мунхаг төрийн албан тушаалтан ямар ч зэмгүй өнгөрч, дараа дараагийн гэмтнүүдээ өөгшүүлнэ!!!
6 | 1 Хариулах