Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын материалын нэгдсэн төв "Шинэ зуун АЙЛ" нээлтээ хийнэ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын жишигт нийцсэн Монголын хамгийн том барилгын материалын худалдаа, үйлчилгээний нэгдсэн цогцолбор “Шинэ зуун АЙЛ” төв 2023 оны 06-р сарын 25-нд нээлтээ хийх гэж байна.

Нээлтийн үйл ажиллагаандаа зориулж барилгын материалын худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулж 16, 32, 40м.кв талбайг ирээдүйд үнэ цэн нь улам өсөх, бизнес, бизнесийн онцгой боломжийг бизнес эрхлэгчдэд санал болгож байгаа юм байна.

“Шинэ зуун АЙЛ” нэгдсэн төвийн эхний шатанд нийт 200,000м.кв барилгажих талбайд худалдаа, үйлчилгээнд зориулагдсан дулаан, тохилог, тав тухтай орчин худалдаа хийх, үйлчлүүлэх орчныг бүрдүүлсэн байна. Төслийн I шатанд 2 давхар 6 блок бүхий 20,000 м.кв талбайтай, гадна талдаа 2000 авто машины нэгдсэн зогсоолтой, хяналтын системээр тоноглогдсон, төвлөрсөн дэд бүтцэд холбогдсон, орц гарц зам харилцаа нь бүрэн шийдэгдсэн цогц төлөвлөлттэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Мөн нээлтийн өдөр буюу 6-р сарын 25-ны өдөр “ШИНЭ ЗУУН” үе үеийн бүх оддын хамтарсан амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулах аж. Тоглолтод Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн, дуучин Болд, дуучин Ариунаагаас эхлээд Номинталст, Татар болон Вандебо, Гангбэй зэрэг орчин үеийн залуу хамтлаг дуучид оролцож, шилдэг DJ нарын миксүүд тоглогдох аж.

Худалдан авагчийн эрэлт хэрэгцээг нэг дороос хангаж, цаг хугацааг хэмнэх бөгөөд сонирхсон бизнес эрхлэгчид та бүхнийг “Шинэ зуун АЙЛ” төвийн А блокийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж танилцахыг урьж байна.

Утас: 80890448

И-мэйл хаяг: zuun.ail.info@gmail.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.