ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин Хабаровск хотод он гаргав

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин их хэмжээний үер усны гамшгийн улмаас хохирсон оршин суугчдад зориулан Алс Дорнодын Холбоогы Тойргийн нийслэл Хабаровскд зохион байгуулсан шинэ жилийн үдэшлэг эхлэхээс өмнө тус хотод айлчлан очжээ.

Волгоградад хүний үнэргүй араатнуудын хийсэн алан хядах ажиллагаа, Алс Дорнодод болсон байгалийн гамшиг нь биднийг сорих бас нэг сорилт байсан юм.

Ерөнхийлөгч энэхүү арга хэмжээн дээр ирсэн нь олон хүний хувьд гэнэтийн бэлэг байсан гэнэ. Тэрбээр шинэ жилийн эхний мэндчилгээгээ Камчаткийн иргэдэд зориулан хүргэсэн бол Хабаровскд ирсэн хойноо шинэ жилийн хоёр дахь мэндчилгээгээ бичүүлсэн бөгөөд энэ бичлэгийг ОХУ-ын бусад нутаг дэвсгэр даяар дамжуулсан байна.

Хабаровскод болсон шинэ жилийн цэнгүүн Хотын соёлын ордонд 22.00 цагт эхэлжээ. Үдэшлэгт үерт автан хохирол амссан хүмүүсээс 200 гаруй нь уригдсан байна. Ерөнхийлөгч Владимир Путин цэнгүүний зочдын өмнө үг хэлэхдээ үерт автсан нутаг дэвсгэрийн засаг дарган нар ард иргэдээ сайтар анхаарч байгааг магтаад бүс нутгийн захиргаа чадах бүх зүйлээ хийсэн хэмээн онцлон тэмдэглэжээ.

Харин ард түмэндээ хандан хэлсэн шинэ жилийн мэндчилгээндээ Волгоградад болсон алан хядах ажиллагааны талаар дурдсан байна. “Өнгөрсөн жил бид олон асуудлуудтай тулгарч, хэцүү туршилтуудыг даван туулах хэрэгтэй боллоо. Тэр дундаа Волгоградад хүний үнэргүй араатнуудын хийсэн алан хядах ажиллагаа, Алс Дорнодод болсон байгалийн гамшиг нь биднийг сорих бас нэг сорилт байсан юм ” хэмээжээ.