Оросын Волгоград хотын галт тэрэгний буудлын орох хэсэгт өчигдөр Москвагийн цагаар 12:45 цагт дэлбэрэлт болж, урьчилсан мэдээгээр 13 хүн амиа алдаж, 50 хүн гэмтсэн талаар бид мэдээлсэн билээ.
Дэлбэрэлт орох хаалга болон нэгдүгээр давхарын завсар болсон бөгөөд дэлбэрэлтийн үеэр галт тэрэгний буудлын байшин тэр чигээрээ доргисон ч нурсангүй. Харин дотроосоо гал авалцаж эхэлжээ.
Та бүхэн доорх бичлэгээс үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!