Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д галт тэрэгний буудалд дэлбэрэлт болж, 13 хүн амиа алдлаа

Б.Ууган, iKon.mn
2013 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Оросын Волгоград хотын төмөр замын буудлын орох хэсэгт өчигдөр Москвагийн цагаар 12:45 цагт дэлбэрэлт болж, урьчилсан мэдээгээр 13 хүн амиа алдаж, 50 хүн гэмтжээ. 

Дэлбэрэлт орох хаалга болон нэгдүгээр давхарын завсар болсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас цонхнууд хагарч, төмөр замын буудлын өмнө дэлбэрэлтээс үүдсэн хогон овоо босчээ. Хэргийн газар Онцгой байдлын албаныхан, тусгай хүчнийхэн эрэлч нохойн багийнхан болон түргэн тусламжийнхан  ажиллаж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, яаралтай тусламж үзүүлж байгаа юм байна.

Волгоградын төмөр замын буудалд болсон дэлбэрэлтийг Оксана Асланова гэх эмэгтэй үйлдсэн гэж урьдчилсан байдлаар мэдээлсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрхүү эмэгтэйг Павлов хэмээх эр дагаж явсан гэнэ. Түүнчлэн Аслановаг Микулина хэмээх эмэгтэй дагаж явсан гэсэн мэдээлэл гарсан бөгөөд одоогоор энэ мэдээллийг шалгаж байгаа юм байна.

Ямартай ч дэлбэрэлт үйлдсэн 26 настай алан хяагч эмэгтэйг хэргийн газраас олдсон цогцосны үлдэгдлээр таньсан бөгөөд ДНК шинжилгээ хийсний дараа эцсийн дүгнэлт гарах гэнэ.

Ханты Мансийск автономт тойргийн уугуул Асланова 2011 он тусгай албадынхны устгасан дээрмийн бүлэглэлийн толгойлогчдын нэг Исрапил Валиджановтой гэрлэсэн байжээ. Бүсгүйг алан хядах ажиллагаан бэлтгэж байгаа хэмээн албаныхан сэжиглэж 2012 оноос эхлэн эрэн сурвалжилж байсан юм.