Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хийжээ.
Тодруулбал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилсон байна. Тэрбээр өнөөдрийг хүртэл Санхүүгийн Зохицуулах Хорооны гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.
В.Энхбаатар нь 1994 ШУТИС, 2006 онд МУИС, 2015 онд Лондоны их сургуулийг тус тус төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Шинжлэх ухааны магистр зэрэгтэй.
ҮХЯ, Европын Холбооны төслийн зохицуулагч, Монгол даатгал компани, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, бичил даатгал төслийн зохицуулагч, "Соёмбо" даатгалд ажиллаж байсан туршлагатай аж.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь Эдийн засаг, хөглийн яамны харьяанд байдаг. Эдийн засгийн форумд гадаадын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулах, гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгааг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!