Интермед эмнэлгийн сэргээн засах төв энэ сарын 12-нд "MUNKH TOWER"-ийн хоёр давхарт нээлтээ хийлээ.
Тус төв нь олон улсын стандартын дагуу орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээг амбулаторийн чиглэлээр үзүүлэх аж. Сэргээн засах эмчийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн аппарат, тоног төхөөрөмж ашиглан нэг дор бүрэн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.
Тусламж үйлчилгээний чиглэлийн хувьд:
Мөн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн оролцоог сайжруулах, сэтгэл зүй болон хоол зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох гэсэн багийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж буйгаараа онцлог.
Мөн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн оролцоог сайжруулах, сэтгэл зүй болон хоол зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох гэсэн багийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Физик эмчилгээний чиглэлээр:
Сэргээн засах төвийн бас нэгэн онцлогоос дурдвал эмнэлгийн тоног төхөөрөмжийн BTL компанид үйлдвэрлэсэн шинэ технологийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс албан ёсны эрхтэйгээр авч үйлчилгээндээ ашиглаж байна.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр:
EMSELLA нь өндөр эрчимт төвлөрсөн цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааг сайжруулах, сэргээх, шээс задгайрлын шинэлэг эмчилгээний аппарат юм.
EMSCULPT нь өндөр эрчимт төвлөрсөн цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр булчингийн массыг нэмэгдүүлж өөхийг шатааж биеийг галбиржуулах үйлчилгээтэй инвазив бус эмчилгээний аппарат юм.
SUPER INDUCTIVE SYSTEM нь мэдрэл булчингийн хурц болон архаг өвдөлт намдаах, булчин суллах, булчин чангалах, ясны бороожилт, эд эсийн нөхөн төлжилт сайжруулах, цусан хангамж нэмэгдүүлэх, үений мобилизаци хийх үйлчилгээтэй.
Тус сэргээн засах төвийн онцлогийн талаар Интермед эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар "Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Сэргээн засах 2030" хөтөлбөрийг 2017 онд зарласан бөгөөд улс орнуудыг сэргээн засах үйлчилгээг дэмжин хөгжүүлэхийг уриалсан байна.
Манай улсын хувьд сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг 2022 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан байдаг. Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчид болон Монгол Улсын өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтын тоо мэдээнд үндэслэн сэргээн засах эмчилгээний хэсгийг өргөжүүлэх нь зайлшгүй хэрэгцээтэй үйлчилгээ гэж үзэн энэ төслийг хэрэгжүүлж байна.
Тус төвд АНУ-ын хүнс эмийн хороогоор баталгаажсан, өндөр давтамжтай цахилгаан соронзон долгионыг ашиглан хүний эрүүл байдлыг тэтгэх BTL компанийн тоног төхөөрөмжийг тусламж үйлчилгээндээ нэвтрүүллээ.
Цаашид сэргээн засах чиглэлийг илүү төрөлжүүлэн хөгжүүлж жишиг болохуйц түвшинд хүргэх болно" гэж ярилаа.
Мөн сэргээн засах эмчилгээ, үйлчилгээний талаар Интермед эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний эмч М.Цэрэндолгор "Интермед эмнэлгийн сэргээн засах эмчилгээ өргөжин төв болж нээлтээ хийж байна. Сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагагүй өвчин эмгэг гэж байхгүй. Хүн өвдсөн үедээ төдийгүй эрүүл байхдаа ч сэргээн засах тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдаг. Сэргээн засах эмчилгээ нь хүний биеийн үйл ажиллагааны түвшнийг үнэлж, чадвар алдалтыг эрүүл үеийн түвшинд хүргэх, эмчлэх, дэмжих, урьдчилан сэргийлэх зорилготой шинжлэх ухаан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!