Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг Дорнодод ажиллаж байна

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн амын дунд аюулын харанга дэлдсэн хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулаад зогсохгүй ижил төрлийн олон хөдөлгөөн, санаачилгын эхлэлийг тавьж, хавдраас урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг иргэдэд ойлгуулсан “Хавдрын эсрэг үндэсний аян” Дорнод аймагт өнөөдөр нээлтээ хийлээ. 

Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдэх Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 3-р зорилго болох “Эрүүл мэндийг дэмжих” хүрээнд ХААН Банк Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-тэй хамтран 13 дахь жилдээ энэхүү аяныг тасралтгүй тууштай хэрэгжүүлж буй бөгөөд бүх аймаг сумдын иргэдэд хүрч үйлчлэн, олон хүний алтан амийг аварсан, өвчнөөс сэргийлж чадсан үндэсний хэмжээний томоохон аян болж чадсанаараа онцлог юм.

зураг
 

Дорнод аймгийн хувьд зөвхөн 2022 оны жилийн эцсийн тайлангаар хорт хавдрын өвчлөл 233 шинэ тохиолдол бүртгэгдсэний 130 (55.7%) эрэгтэй, 103 (44.3%) эмэгтэй байна. Шинээр бүртгэгдсэн хорт хавдарт элэг 89 (38.2%)-ийг, ходоод 37 (15.8%)-ийг, уушги 17 (7.2%)-, умайн хүзүү 16 (6.8%)-ийг, бүдүүн шулуун гэдэс 11 (4.9%)-ийг, бөөр 11 (4.9%)-ийг, улаан хоолой 8 (3.4%)-ийг, бусад байрлалын хорт хавдар 44 (18.8%) тус тус эзэлж байна. Уг статистик судалгаанд үндэслэн 2023 онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт хэрэгжүүлж буй.

Хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох, үзлэг оношилгоо хийх, эрт илрүүлэг хийх зорилгын дор 6-р сарын 12-16-ны өдрүүдэд Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжлийн эмч нараас гадна зохион байгуулалтын бүх ажилд ХААН Банк Сангийн ажилтнууд, мөн хамтрагч МҮОНРТ-ийн баг бүрэлдэхүүн энэ тухай мэдээ мэдээллийг газар дээрээс нь орон даяар шуурхай дамжуулахаар тухайн аймагт ажиллаж байна.

зураг
 
зураг
 

Өнгөрсөн хугацаанд энэхүү аянд ХААН Банк сан нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн сайн түншлэлээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нийгэмд бодитой өөрчлөлт авчирсан сайн жишээ болж буй.

Эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх нь тухайн хувь хүн, өрх гэр бүлийн аз жаргалтай, урт удаан хамт амьдрах гол хүчин зүйл төдийгүй нийгэм, улс орны хөгжилд ч чухал ач холбогдолтой билээ.

зураг
 
зураг
 


Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.