Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

GS25: “Дижитал Концепт” ХХК Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас $18 саяын санхүүжилт авах гэрээг үзэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

GS25 ая тухтай дэлгүүрийн мастер франчайз үйлчилгээг Монголд амжилттайгаар нутагшуулж буй “Дижитал Концепт” ХХК нь олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллага болох Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-аас 18 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг 2023 оны 6-р сарын 7-ны өдөр, Улаанбаатар хотноо үзэглэлээ.

ЕСБХБ нь, өнөөдрийн байдлаар, 132 төсөл хэрэгжүүлэн Монгол Улсын эдийн засагт бараг 2.19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд, тус банкны санхүүжилт нь “Дижитал Концепт” компанийн 2027 он хүртэл Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт, Багануур хотуудад 100 гаруй шинэ GS25 ая тухтай дэлгүүрийн салбар нээхэд зориулагдах юм.

зураг
 

“Дижитал Концепт” ХХК нь 2023 оны эцэс гэхэд 63 шинэ дэлгүүр нээх, хүнсний үйлдвэр, ложистикийн төв барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд, энэхүү Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай эхлүүлж буй хамтын ажиллагаа нь GS25 дэлгүүрийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хот болон цагийн ажлын соёлыг түгээх, хэрэглэгчдэдээ олон улсын стандартыг бодитоор хүргэх, амьдралын хэмнэлийг нь хялбар, шинэлэг байлгах зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх юм.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.