Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу ажиллагаа"-ны талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр мэдээлэл өглөө.
Интерполын шугамаар "Хөх булант" зар мэдээнд 70, "Улаан булант" зар мэдээнд 22 этгээдийг эрэн сурвалжлуулсан. Зургаадугаар сарын 5-ны өдрийн байдлаар "Улаан булант" зар мэдээнд гурав, "Хөх булант" зар мэдээнд 42 буюу нийт 45 этгээдийг олж тогтоосон болохыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцлов.
Үргэлжлүүлэн тэрбээр "Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Шалгалтын хүрээнд 127 болж өссөн бөгөөд тэднийг тасралтгүй эрэн сурвалжилж байна.
Үүнээс өнөөдрийн байдлаар авлига, албан тушаалын болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд зугтсан таван этгээдийг авчирсан. Сайн дураар хэргээ шийдүүлье гэж 12 хүн ирсэн. Тэдгээрээс дөрвөн этгээдэд холбогдох дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нэмж 10 орчим хүнийг авчрахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа үлдсэн 47 этгээдээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна.
Тухайлбал:
Дээрх 25 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хүчингүй болгосон. Тэдгээрээс 12 этгээд гадаад улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд яаралтай шилжүүлэн авчирна. Харин хаяг нь тодорхой болсон үлдсэн 13 хүнийг "Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ"-ний дагуу тухайн улсын хууль сахиулах байгууллагад албан бичиг хүргүүлж, хамтран ажиллаж байна.
Үүнд:
Мөн тэрбээр "Манай улсад Зорчигчийн мэдээллийн төвийг шинээр байгуулсан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс манай улсад үнэ төлбөргүй өгсөн gotravel гэдэг программ хангамж байгаа. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн авиа компаниудаар ниссэн хөдөлгөөнийг хайх зориулалттай. Түүнчлэн долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулсны дараа ХЗДЯ-наас хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулдаг тогтсон цагтай болно" гэдгийг нэмж мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!