ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт баригдаж буй гүүр жил орчим хугацааны дотор хоёр дахь удаагаа нурав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн зүүн бүсийн Бихар мужийн нутагт Ганга мөрний дээр баригдаж буй дөрвөн эгнээ замтай, бетон гүүр жил гаруй хугацааны дотор хоёр дахь удаагаа нуржээ.

3 км урт гүүрний байгууламж ариун гэгддэг мөрний усанд нуран унаж буйг харуулсан дүрс бичлэгүүд Ням гарагт нийгмийн сүлжээнд цацагдсан юм.

Султанганж нэртэй энэ гүүрний бүтээн байгуулалт 2017 онд эхэлж байв. Уг гүүр нь Ганга мөрний хоёр эргийг холбодог Бихар мужийн бусад гурван гүүрний ачааллыг бууруулах зорилготой юм.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гүүр эхний удаа нурж байжээ.

Тэр үед гүүр яагаад нурсан талаар эрх баригчид тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Энэ удаагийн нуралт өмнөхтэй ижил шалтгаантай эсэх нь ч тодорхойгүй байна.

Даваа гарагт Бихар мужийн захирагч Нитиш Кумар гүүр нурах үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон эсэхийг мөрдөн шалгах үүрэг өгчээ.

Гүүрний зураг төслийг гүйцэтгэсэн Канадын компани McElhanney байгууламжийн зарим хэсэг нурсныг хүлээн зөвшөөрөөд үүнтэй холбоотой аливаа мөрдөн шалгах ажилд эрх баригчидтай хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Төслийг гүйцэтгэгч Энэтхэгийн SP Singla Construction компани одоогоор ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Султанганж гүүр нурсан нь Энэтхэгийн барилгын материалын стандарт, чанарын асуудлыг хурцаар хөндөж байгаа юм.

Өнгөрсөн онд Энэтхэгт нурсан гүүр ганц Султанганж байгаагүй. Аравдугаар сард Гужарат мужийн Морби хотын ойролцоох дүүжин гүүр нурснаас 135 хүний амь үрэгдэж байжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.16] 2023/6/7
Манай нөгөө нефтийн үйлдвэр нь дэлбэрчих вий дээ хха
1 | 0 Хариулах
Зочин [64.119.27.79] 2023/6/7
Балиар хар энергитэй юмнууд хар муу энергиэ хаа сайгүй цацаж явах юмаа хаа байсан харь улсын мэдээн дор хүртэл дандаа эх орноо муулаастай.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.167] 2023/6/7
МАНай улсад ийм гүүр барих бсан бол Дарханы замын жишээгээр 20жил үргэлжилж баригдаж бх хугацаандаа 15 удаа нурж....25 удаа үерт урсаж онигоогоо чирэх бсандаа. Энэтхэгүүд хаа очиж гаагуум даа МАНайхнаас
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.128] 2023/6/7
хятадын нөгөө ид моодонд байгаа шилэн гүүрнүүд нь нурж эхлэсэн
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.221] 2023/6/7
Хүлэмжийн хий метан хий хамгийн их ялгаруулж, байгаль экологи уур амьсгалын өөрчлөлтөнд том хувь нэмэр оруулж байгаа орон.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/6/7
Нэг удаа нурж болно. 2 удаа нурна гэдэг бол инженерийн асуудал биш засаглалын асуудал байнаа гэсэн үг.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.139] 2023/6/7
Улс үндэстний хувьд дэвшил шүү дээ. Алдаж оносон ч өөрсдөө бүтээн босгож л байна
0 | 2 Хариулах
Зочин [103.229.121.34] 2023/6/7
Enethegt ochij nom unchij ogohoos us tomoriin zasal 2langi hiij ogii
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.221] 2023/6/7
Хүлэмжийн хий метан хий хамгийн их ялгаруулж, байгаль экологи уур амьсгалд өөрчлөлтөнд том хувь нэмэр оруулж байгаа орон.
2 | 1 Хариулах
Зочин [103.99.103.99] 2023/6/7
ene ineedem bishee, uneheer engineeriin gaihamshig, uhaan gedeg iim l yalgaatai zuil
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.34] 2023/6/7
мэдээлэл улам л хил хязгааргүй болж, дэлхий нийт аажмаар нэгдэж байх шиг санагдаад байх юм
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.83] 2023/6/7
МАНай улсад ийм гүүр барих бсан бол Дарханы замын жишээгээр 20жил үргэлжилж баригдаж бх хугацаандаа 15 удаа нурж....25 удаа үерт урсаж онигоогоо чирэх бсандаа. Энэтхэгүүд хаа очиж гаагуум даа МАНайхнаас
3 | 2 Хариулах