Их Британийн домогт Queen хамтлагийн ахлагч Фрэдди Меркури дэлхий дахинд хит болсон нэг дуугаа нэрлэхдээ “Монгол” хэмээх үгийг ашиглах гэж байжээ.
Тухайлбал “Bohemian Rhapsody” дууны үгийг зохиож байхдаа эхлээд “Mongolian Rhapsody” гэж нэрлэсэн байна.
Гэвч сүүлд тэр Монгол нэрийг дараад Бохеми болгон өөрчилжээ.
Sotheby’s дуудлага худалдааны төв Фрэдди Меркуритэй холбоотой 1,500 орчим хувийн эд зүйлсийг нь удахгүй үнэ хаялцуулан зарах гэж байгаа юм.
Тэдгээрийн дотор “Bohemian Rhapsody” дууны үгийг гараар ноороглон бичиж байсан хуудаснууд багтжээ. Дууны үгийг зохион бичихдээ Меркури ижил төстэй дуудлагатай олон үгийн хувилбар ашиглаж, аянд нь нийцүүлэн сольж, засаж байжээ.
Ингэхдээ Монгол нэрийг дараад ойролцоо сонсогдох Бохеми нэрийг сонгосон нь гар бичмэлд тод үлдсэн байна. Пүрэв гарагт Sotheby's төв уг гар бичмэлийн агуулгын талаар анх удаа нийтэд мэдээлжээ.
Бохеми бол өнөөдрийн Чех улсын Германтай хил залгаа баруун бүс нутгийг нэрлэдэг байсан түүхэн нэр юм.
“Bohemian Rhapsody” дууны үгийг гараар бичсэн хуудас цааснуудыг Меркуригийн эд зүйлсээс хамгийн өндөр буюу 800,000-1.2 сая фунт стерлингийн үнэ хүрнэ гэж Southeby’s үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: Rolling Stone
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!