Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургууль болон Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт есөн оюутныг сонгон шалгаруулж, суралцуулах гэж байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.

Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага

1.1. И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр таван оюутан;

1.2. Москвагийн олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр дөрвөн оюутан тус тус суралцуулна.

1.3. Тавигдах шаардлага

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.

Үүнд:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
  • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа.

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг

2.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон болон ОХУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд суралцагчид:

  • Цахим өргөдөл;
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт.

2.2. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:

  • Цахим өргөдөл;
  • Суралцаж буй сургуулийн албан бичиг;
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт.

2.3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:

  • Цахим өргөдөл;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Шалгалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт.

Гурав. Бүртгэл

Шалгалтад оролцох иргэд 2023 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 9-ний өдрийн 12:00 цаг хүртэл БШУЯ-ны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.

Бүртгэлийн хураамж 20,000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016401 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга хэсэгт “ОХУ, Роснефтийн тэтгэлэг” гэж бичнэ.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг БШУЯ-ны 70120939, ГХЯ-ны +51 262516, +51 261832 утсаар авч болно.

 

Эх сурвалж: БШУЯ