Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын албаныхан хиймэл оюуны технологийн тусламжтай Ким Жон Уны биеийн жинг тодорхойлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагчийн биеийн жинг хиймэл оюуны технологийн тусламжтай тодорхойлоход 300 гаруй фунт (140 кг) гарсан тухай Өмнөд Солонгосын хууль тогтоогч мэдээлжээ.

Өмнөд Солонгосын парламентын тагнуулын байнгын хорооны гишүүн Юү Сан Бум өнгөрсөн Лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай танилцуулсан байна.

Умард Солонгосын дэглэм удирдагчийнхаа нас, биеийн жин, өндөр зэрэг хувийн мэдээллийг хатуу нууцалдаг.

Албан бус мэдээллээр түүнийг одоо 39 настай гэж үздэг юм.

Тавдугаар сарын 16-ны өдөр хэвлэлд нийтлэгдсэн Ким Жон Уны зураг, дүрсийг хиймэл оюуны системээр шинжлүүлэхэд түүнийг 140 кг жинтэй, 172 см өндөртэй гэсэн дүгнэлт гарсан гэнэ.

Мөн түүнийг нойр дутагдлын ноцтой эмгэгтэй байж болзошгүйг Юү Сан Бум мэдээлжээ.

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын олж авсан мэдээллээр бол Пёньяны дэглэм нойргүйдлийг эмчлэх аргыг судлахад ихээхэн анхаарал тавьдаг болсон гэнэ.

Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг зуршил нь Кимийн нойрны эмгэгийг улам муутгаж байж болзошгүйг Юү Сан Бум энэ үеэр ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider