Монос Хүнс хувьцаат компани хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дахин нэг эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж, өвчиндөө шаналсан хүүхдүүдийн сэтгэл санааг нь сэргээхээр хичээж байна.
Тэд өөрсдийн санаачилгаар ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн түлэнхийн нөхөн сэргээх хүүхдийн тасгийн өрөөг иж бүрэн засварлан, тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү өрөө нь жилдээ дунджаар 2,000 гаруй хүүхэд түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний өмнө болон дараа үеэр аав ээж асран хамгаалагчийн хамт цагийг өнгөрүүлэх зорилготой өрөө юм.
ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг “Манай эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөөнд 21 аймаг болоод нийслэлийн бүх дүүргийн түлэгдсэн хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Энэхүү эмнэлэгт маань хүүхдийн тоглоомын өрөө гаргаж тохижуулснаар өвчиндөө шаналсан хүүхдүүд өвчнөө бага ч болов мартаж, биеийн эдгэрэлтэд нь сайнаар нөлөөлөх болно. Хүүхдэд ээлтэйгээр тохижуулсанд эрүүл болон эдгэрч, инээд хөөрөөр дүүрч ижий аавдаа очиж буй мянга мянган хүүхдийн өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.
Энэ эмнэлгийн тохижилтын ажил нь тус компанийн хамт олны Монгол улсынхаа хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн баярынх нь бэлэг юм санж. Түрүү жил ч мөн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн хүлээлгийн өрөөг сэргээн засварлаж, хүлээлгэн өгсөн байсан.
Тэд БҮТЭЭГДЭХҮҮН биш ХАЙР үйлдвэрлэдэг компани юм. Саяхан л ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН гээд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих төсөл өрнүүлээд явж байсан бол энэ удаа бас л нийгмийнхээ сайн сайханд хувь нэмрээ оруулаад явж байна.
Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарт бодитой хувь нэмэр оруулж байгаа эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэгч Монос Хүнс компанийн хамт олонд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.
ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ БАЙГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!