Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын долоон агентлагийн Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ 50%-аас доош байна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх болон Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор төрийн байгууллага, тусгай сангуудын мэдээллийг ил болгох учиртай.

Энэ үүргээ хэрхэн биелүүлж буйг нь Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр харуулж байгаа юм.

Үнэлгээг 2023 оны тавдугаар сарын 26-ны байдлаар танилцуулбал,

зураг
 

 Засгийн газрын 16 яамны

  • дөрөв нь 100%, 
  • 10 нь 91.25-99% үнэлэгдсэн бол
  • Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам 84.5% гэж үнэлэгджээ.
  • Харин Батлан Хамгаалах Яам бусдаасаа хамгийн доогуур буюу 71.15%-тай байна. 

Агентлагуудын тухайд хамгийн бага үнэлгээтэй нь Төрийн тусгай хамгаалалтын газар. Уг байгууллагын Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ ердөө 12.5% байгаа нь өөр хаана ч байхгүй тааруу үзүүлэлт болж байна. 

зураг
 

Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч нийт 37 агентлаг байгаагийн долоогийнх нь Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ 50%-аас доош байна. Үүнд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Стандарт, Хэмжил Зүйн Газар зэрэг багтжээ.

Нийслэлийн дүүргүүд дунд Сонгинохайрхан дүүргийн үнэлгээ 50% хүрэхгүй байгаа бол Сүхбаатар дүүргийнх 90% байгаа нь бусдаасаа дээгүүр үнэлэгдэх үзүүлэлт болов.

зураг
 

Мөн 21 аймгийн долоогийнх нь Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ 50%-аас доош байна.

Сонирхуулахад, төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилготой "И-Монгол академи"-ийн Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ ердөө 56% байв.

зураг