Сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийн илэрхийлэл ХасБанк өнөөдөр үнэт цаасны танилцуулах арга хэмжээгээ “Чингис Хаан Үндэсний Музей”-д амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ХасБанк өөрийн үйл ажиллагаа, хувьцаа, ирээдүйн стратеги, зорилтынхоо талаар харилцагч, хөрөнгө оруулагч, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсний зэрэгцээ ХасБанкны IPO-д хамтран ажиллаж буй андеррайтерууд болох Райнос Инвестмент үнэт цаасны компани, Өлзий энд Ко Капитал үнэт цаасны компаниуд үнэт цаасны данс нээн, урьдчилсан захиалга авч, хөрөнгийн зах зээлтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өглөө.
Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та өнөөдрөөс эхлэн ХасБанкны хувьцааны урьдчилсан захиалгыг ХасБанкны дижитал банк болон үндсэн андеррайтер Райнос Инвестмент ҮЦК, туслах андеррайтер Өлзий энд Ко Капитал ҮЦК-уудаар өгч болохоос гадна 5-р сарын 29-нд анхдагч арилжаа нээгдмэгц өөрийн бүртгэлтэй аль ч үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой.
Мөн ХасБанкны IPO-ын талаарх бүхий л мэдээллийг ipo.xacbank.mn веб хуудсаар авч болохын дээр үнэт цаасны данс, захиалгатай холбоотой асуудлаар Райнос Инвестмент ҮЦК /75100575/, Өлзий энд Ко Капитал ҮЦК /77776377/-уудтай холбогдоно уу.
Энэ бол зөвхөн эхлэл.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!