Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын анхны ногоон барилга

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

MMS Group-ийн бүтээн байгуулсан төсөл MMS GREEN BUILDING нь Дэлхийн хамгийн нэр хүндтэй LEED ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн дээд ангилал “BD+C PLATINUM” болзлыг хангаж Монгол Улс LEED гэрчилгээтэй улсаар албан ёсоор бүртгэгдлээ.

Ийнхүү MMS Green Building нь LEED гэрчилгээгээр баталгаажсан МОНГОЛЫН АНХНЫ НОГООН БАРИЛГА болсноор тухайн улсын анхдагч төсөлд олгодог LEED EARTH гэрчилгээг авчээ.

Энэхүү төслийн онцлог нь санхүүжилт, архитектур төлөвлөлт, барилга угсралт, инженерийн шийдлүүд нь Монгол залуучуудын гүйцэтгэлээр бий болсон бүтээн байгуулалт юм. Барилгын хувьд Ногоон барилгын голлох шалгуурууд болох сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлт, ногоон байгууламж, дотоод орчны чанарын жишиг шийдэл бүхий бүрэн автоматжуулагдсан ухаалаг барилга юм.

MMS Green Building нь Оффис, Засвар үйлчилгээ, Агуулах гэсэн үндсэн 3 блокоос бүрдсэн бөгөөд нийт 10’000м2 талбайн 26%-г байгууламж, 30%-г ногоон байгууламж, 44%-г зам талбай байхаар төлөвлөгдсөн.

зураг
 

MMS Green Building-ийн Тогтвортой хөгжил, Хүрээлэн буй орчинд үзүүлж буй эерэг нөлөө

► Цахилгаан эрчим хүч

ММS Ногоон барилга нь нарны цахилгаан эрчим хүчний үүсгүүрийн хосолсон (Hydbrid) системийг амжилттай суурилуулж барилгын цахилгааны хэрэглээг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.

  • Бүрэн автоматжуулалтын системийн тусламжтай барилгын цахилгааны хэрэглээг 26%-р бууруулсан
  • Төвийн нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн хэмжээ - 52.413 МВц
  • Жилд 169.1 tCO 2 нүүрс хүчлийн хий үйлдвэрлэхээс сэргийлж байна.
зураг
 

► Усан хангамж ба хэмнэлт

Жилд цэвэр усны хэрэглээг 42.3% бууруулж, байгууламжийн гадна талбайд борооны ус нөөцлөх 40м3 танк байршуулснаар ногоон байгууламжийн усны зарцуулалтаас 85м3 ус хэмнэж жилд 403’200 тонн CO2 ялгаруулалтыг бууруулаад байна.

зураг
 

► Ногоон байгууламж

Ногоон байгууламж нь  2’634м2  талбайд 15 төрлийн 350 ширхэг мод бутлаг ургамлаас бүрдсэн төдийгүй газрын унаган төрхийг өөрчлөлгүй газар зүйн тогтцод нийцүүлэн архитектур төлөвлөлт хийж гүйцэтгэсэн.

зураг
 

► Хог хаягдлын менежмент

Байгууламжийн хэмжээнд хог хаягдлыг ахуйн хог хаягдал, картон цаас, шил, хуванцар, металл, батарей болон электрон хаягдал зэргээр ангилан ялгаж, тэдгээрийг зориулалтын дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгч байна. Мөн оффисын хэсэг бүрд ангилал бүхий хогийн савыг байршуулан хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах журмыг мөрдөн ажиллаж байна.

Ашиглалтад орсноос хойш жилийн хугацаанд 1330кг хог хаягдал гарснаас 74% буюу 984кг хог хаягдлыг дахин боловсруулахаар хүлээлгэн өглөө. 

зураг
 

Энэхүү төсөл нь тогтвортой хөгжил, ногоон барилга, эрүүл орчин, гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээхийг бүхий л салбарын төлөөлөл, иргэдийг уриалж буй төсөл юм.

► Агааржуулалт, агаар сэлгэлт, хөргөлт

Өрөөний температурт тохируулан автоматаар халуун, хүйтэн болон агаарыг шүүж цэвэршүүлэх тохиргоотой.

Агаар сэлгэлтийн төхөөрөмжүүд нь гадна цэвэр О2 агаарыг өгч СО2 гадагшлуулах автомат хавхлагууд ажиллана.

Оффисын өрөөнүүдийн дотор агаарын Температур нь мэдрэгчүүдээр дамжуулан агаар чийгшүүлэгч автомат горимд ажиллан стандарт эрүүл цэвэр таатай орчныг бүрдүүлнэ.

AL-KO - Автоматжуулагдах боломжтой агаар сэлгэлтийг өөрийн хүссэнээр удирдана.

зураг
 

► Барилгын зохион байгуулалт, хийцлэл

Газрын хэвлий релефийг (унаган төрх) өөрчлөөгүй газар зүйн тогтцод нийцүүлэн Архитектур төлөвлөлт хийж гүйцэтгэсэн

550м3 үржил шимт хөрсийг 100% дахин ашиглаж нөхөн сэргээлт, ногоон байгууламжид ашигласан

Барилгын ажил гүйцэтгэх явцад байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг хамгийн бага байх менежментийг хэрэгжүүлж ажилласан.

Шведийн Astron компанийн цэвэр гангийн орцтой, чанарын шаардлагыг бүрэн хангасан металл хийц болон дулаалгатай гадна хана

Байгалийн гэрэлтүүлгийн шууд тусгалыг шингээж нарны хэт ягаан туяанаас хамгаалах шилэн фасад, цонхнууд

Оффиссын нүүр тал, Үзэсгэлэнгийн танхим, голын гарден зэрэг шилэн хана фасадны шийдэл нь нарны гэрлийн дулааныг шингээж дулааны хэмнэлтэд дэмжлэг үзүүлэх зориулалттай.

Галд тэсвэртэй, галыг дэмжихгүй, Газар хөдлөлийн 9 баллд тэсвэрлэх чадвартай ган краказ хөнгөн сэндвич хавтан ба металл гадаргуутай. 

зураг
 

Холбоо барих:

Facebook: www.facebook.com/mms.green.building

Instagram: www.instagram.com/mms.green.building

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.