LUMINO-гийнхон 2013 оныг өөрсдийн Facebook хуудаснаа ийнхүү тодорхойлжээ.
"LUMINO хамтлагийн хувьд маш гоё он байлаа. 6 жилийн турш шинэ уран бүтээл албан ёсоор гаргаагүй байснаа зогсоож хамтлагийнхаа 15 жилийн ойд зориулсан шинэ цомогийнхоо анхны дуу болох "Сэнбий" дууг гаргасан маань та бүгдийн сонсох дуртай дуу болж улмаар энэ шинэ жилийн сүлд дуу болж байгаад бид маш ихээр баярлаж байна.
2014 онд бид маш том зорилтыг тавин ажиллах болно. Та бүгддээ бид ѳѳрсдийн цоо шинэ цомогоо ѳргѳн барих болно. 2014 онд бидэнтэй хамт байгаарай гэж хэлэх байна. Бид та бүхэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерѳѳж байна. Шинэ оны мэнд хүргэе!!!!! Хүндэтгэсэн LUMINO хамтлаг" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!