Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкт 3,000 гаруй сургууль нүхэн жорлонтой үлджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн тэргүүлэх эдийн засагтай Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хөдөө орон нутагт эрүүл ахуйн шаардлага хангасан жорлон хомсдолтой байгааг хүний эрхийн болон боловсролын байгууллагууд олон жилийн турш шүүмжилж иржээ.

2014 оны нэгдүгээр сард сургуульд ороод долоо ч хоноогүй байсан 5 настай хүү тосгоны сургуулийн нүхэн жорлонд унаж амиа алдаж байв.

Хүүгийн эцэг эх Лимпопо мужийн боловсролын газрыг шүүхэд өгсний үр дүнд 1.4 сая рандын ($72,644) нөхөн төлбөр авч байжээ.

Энэхүү эмгэнэлт явдлын дараа шүүхээс Өмнөд Африкийн засгийн газарт хандаж, орон нутгийн сургуулиудын жорлонгийн асуудалд яаралтай анхаарал хандуулах захирамж гаргасан байна.

Улмаар засгийн газар энэ оны гуравдугаар сарын 31-нд орон нутгийн сургуулиудын бүх жорлонг шинэчлэх зорилт тавьсан ч бүрэн хэрэгжиж чадаагүй юм.

Өмнөд Африк даяар одоо 3,398 сургууль нүхэн жорлонтой хэвээр байгаа ба тэдгээрийг бүрэн халах хугацааг 2025 он болгон хойшлуулсан талаар тус улсын боловсролын сайд Энжи Мочекга саяхан мэдээлжээ.

Тухайлбал дээрх осол гарч байсан Лимпопо мужид нүхэн жорлонтой сургуулийн тоо өнгөрсөн хугацаанд 363-аас 210 болон буурсан байна.

Өмнөд Африкийн хойд бүсийн зарим сургуульд 300 гаруй сурагч, багшид гуравхан нүхэн жорлон оногдож байгаа тухай “The Equal Education” хүний эрхийн байгууллага саяхан танилцуулсан судалгааны тайландаа дурджээ.

 

Эх сурвалж: Associated Press