Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Friday Fights 17" арга хэмжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэхэд өнөөдөр 19:30 цагт эхэлнэ.
Тус арга хэмжээнд манай улсын тамирчин Б.Энх-Оргил "One championship" холбооны хоёр дахь тулаанаа Филиппин улсын тамирчин Рокки Бактолтой хийнэ.
"Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" Холбооны аварга, "Шандас ММА" клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой өнгөрсөн сард хийж шүүгчдийн саналаар ялалт байгуулж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!