Монгол Улсын 2022 оны ТОП-100 ААН-ээр ТЭСО Группийн хүнсний салбар шалгарч, 36 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
“ТОП-100 ААН”-ийг аж ахуйн нэгжийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр шалгаруулдаг. ТЭСО Групп хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, татварыг тасалдуулалгүй төлж, шинэ хөрөнгө оруулалтуудыг хийж, хэрэглэгчдэдээ ээлтэй, эрүүл хүнс түгээн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа нь ийнхүү Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллагаар шалгарчээ.
ТЭСО Группийн хүнсний салбар ТЭСО Фүүдс компанийн тухайд Монгол Улсад ганцад тооцогдох “олон төрөлт хүнсний үйлдвэр”-тэй бөгөөд шингэн, хуурай, хөлдөөсөн, биет зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн Монголын тэргүүлэх хүнсний экспортлогч компани гэдгээрээ сэргээгдэх хүнсний түүхий эдийг эргэлтэд оруулж байгаа нь худалдааны тэнцэлд хувь нэмрээ оруулж байна.
Хамтын үнэ цэнээр үндэсний баялаг бүтээгч ТЭСО Группийн хамт олон, эрхэм харилцагч, хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!