Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэртэй холбоотой мэдээлэл ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээд тархаад буй.
Энэ талаар өнөөдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газраас дараах мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд "Иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг 2023 оны тавдугаар 15-ны өдрөөс эхлэн хориглох захирамжийг аймгийн Засаг дарга гаргасныг санаатайгаар мушгин гуйвуулж олон нийтэд илтэд худал мэдээлэл тарааж байгаа нэр бүхий сайтуудыг албан ёсоор залруулга хийхийг сануулж, анхааруулж байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!