Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тендерийн урилга: KFC олон улсын сүлжээ салбарын барилга угсралтын ажлын “ГҮЙЦЭТГЭГЧ” сонгон шалгаруулах

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 2
Сурталчилгаа

Огноо: 2023.05.01

Тендер шалгаруулалтын нэр: KFC олон улсын сүлжээ салбарын барилга угсралтын ажлын “ГҮЙЦЭТГЭГЧ” сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар:

“Таван Богд Фүүдс” ХХК нь тендерт оролцогчдод KFC брэндийн салбарын барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажлыг зургийн дагуу гүйцэтгэх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:

  1. Гадна цэвэр, бохир усны шугам татах ажил
  2. Гадна дулааны шугам татах ажил
  3. Гадна цахилгааны шугам сүлжээ татах ажил

Оролцогчид дараах материалуудыг бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд:

  • Тендерт оролцох хүсэлт /Албан бичиг/
  • Байгууллагын танилцуулга
  • Ажил гүйцэтгэх эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Гүйцэтгэсэн ажлууд /2018 оноос 2023 он хүртэлх гүйцэтгэсэн ажлын танилцуулга/
  • Санхүүгийн тайлан /2018 оноос 2023 он/
Тендерийн материалыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл, “Хаан банк тауэр”-ийн 10 давхар, Таван Богд Группийн төв байранд тендерийн хайрцагт хийх ба tbf-bd@tavanbogd.com болон turmunkh.b@tavanbogd.com и-мэйлээр давхар хүлээн авна.  

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд Группийн төв байр

Утас: 99101811, 99061574,  Факс: 976-11345223

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.