Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВААРЬ: Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги боомт тавдугаар сарын 4-нийг хүртэл ажиллахгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

"Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд ажиллахгүй.

Тус хоёр улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн дагуу бүх нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаадаг. 

Өнөөдөр ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан авто замын боомтууд амарна. Харин Алтанбулаг авто замын боомт 24 цагаар ажиллах бол олон улсын галт тэрэг хуваарийн дагуу явах юм байна.

БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Бичигт, Баянхошуу боомт зөвхөн өнөөдөр амарна.

Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Сүмбэр, Хавирга авто замын боомтууд тавдугаар сарын 4-нийг хүртэл амрах хуваарьтай байгааг Гаалийн газраас танилцуулав.

зураг