Үндэсний үйлдвэрлэгч “Монгол Базальт” ХК нь Эх орны баялаг базальт чулууг өндөр технологи ашиглан BASALTWOOL брэндийн чулуун хөвөн хавтан барилгын дулаан тусгаарлагч материалыг үйлдвэрлэдэг билээ. Энэ удаа үйлдвэрлэлийн инновац шинэчлэлийн үр дүнд BASALTWOOL брэндийн БАЗАЛЬТ ЛАЙТ 1м3-ийн үнээ 30 гаруй хувиар бууруулж, дотоодын барилгын зах зээлд нийлүүлэгдэж буй хөөсөнцөр, кнауф, хятад шаарган хөвөн зэрэг дулаалгын материалуудаас хямд үнийг санал болгож хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.
Атираат бүтэцтэй, суулт өгдөггүй БАЗАЛЬТ ЛАЙТ чулуун хөвөн хавтан нь 1м3 нь 160,600 төгрөгөөр нийлүүлэгдсэнээр Хамгийн хямд үнэ, өндөр чанар стандартыг хэрэглэгчдэдээ найдвартай хүргэж, өнөөгийн эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт, валютын ханшийн савлагааны эсрэг баттай зогсож чадлаа.
Агаарын болон дуу чимээний бохирдол, галын аюул эрсдэлээс таныг найдвартай хамгаалан, тав тухтай дулаахан амьдруулж чадах Үндэсний брэнд үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгчид, харилцагч та бүхэндээ баярлалаа. Та бидний хамтын ажиллагаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эх орныхоо бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр зах зээлд: Ижил төстөй дулаалгын материалын үнийг харьцуулбал:
Эх сурвалж: Барилга. Mn 2023-04-28
“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК