Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

360°: ЮНИТЕЛ АНХНЫ ДИЖИТАЛ САЛБАРАА НЭЭЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 4 сарын 24
Сурталчилгаа

 360° зураг 

Үйлчилгээний байгууллагууд тэр дундаа банк, үүрэн холбооны операторууд дижитал салбараа нээх нь олон улсад түгээмэл болж байна. Энэ чиг хандлагыг түүчээлэн Юнител групп анхны дижитал салбараа Сэнтрал Тауэрийн 2 давхарт нээлээ.

Зарим үйлчлүүлэгч апп, вэб сайт, чатбот зэрэг дижитал сувгаар үйлчилгээ авах дуртай байдаг бол, бусад үйлчлүүлэгч салбараар зочилж, хүнтэй харилцаж, биечлэн асууж тодруулж үйлчилгээ авах дуртай байдаг. Тийм ч учраас Юнителийн шинээр нээгдсэн дижитал салбарт хэрэглэгч өөртөө үйлчилж бүтээгдэхүүн үйлчилгээ авах хэсэг болон салбарын ажилтнаас үйлчилгээ авах уламжлалт хэсгийг нэг дор бий болгосноороо онцлог.

Өнөөдөр шинэ мэт, зарим хүнд боломжгүй мэт санагдаж болох ч удахгүй бидний үйлчилгээ авах хэв маяг бүрэн өөрчлөгдөж, хүнтэй харьцахгүй, зөвхөн автомат машин, робот, киоск, таблетаас үйлчилгээ авах нь ердийн үзэгдэл болно.

Америкт явуулсан судалгаанаас харахад мобайл хэрэглэгчдийн 74 хувь нь илүү дижиталаар үйлчилгээ авахад тухтай байдаг гэж хариулсан байна. Манай улсын хувьд ч салбарт зорин ирж буй хүмүүсийн үйлчилгээний төрлийг задлаад үзвэл 5 хүн тутмын 4 нь дижиталаар үйлчилгээгээ авах боломжтой байдаг.

зураг
 

Яг л Пандемикийн үед бэлэн мөнгөөр үйлчлэхгүй гэж энд тэнд нааж байсан шиг. Тухайн үед зарим хүнд хүндрэлтэй санагдаж байсан ч Пандемикийн дараа гэхэд бидний төлбөр төлөлтийн хэв маяг бүрэн өөрчлөгдсөн. Үүнийг дагаад маш олон төрлийн төлбөрийн хэрэгсэл, аппликейшн дагаад хөгжсөн.

Энэ бүх дижитал шилжилт нь бидний амьдралыг улам хялбарчилж, цаг хугацаа хэмнэж, өртөг зардлыг бууруулж, илүү найдвартай үйлчилгээ авахад чиглэж байна. Үйлчилгээний хэв маяг ирэх жилүүдэд асар хурдтай шинэчлэгдэж, бид үйлчилгээ авах гэж гэрээсээ гарахгүй, харин өөрийн гар утсан дээрээ бүх төрлийн үйлчилгээний салбарыг өөртөө зориулан нээх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.