Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Оргил холимог тулааны "One championship" холбоонд анхны ялалтаа авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 4 сарын 22
iKon.MN
зураг
 
Зургийг албан ёсны шууд дамжуулалтаас авав.

Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Lumpinee-13" арга хэмжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр боллоо.

"Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" Холбооны аварга, "Team Tunga" баг, "Шандас ММА" клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой хийлээ.

Манай улсын тамирчин гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн саналаар ялалт байгуулжээ. 

Б.Энх-Оргил нь "One championship" холбоотой зургаан тоглолтын 100 мянган долларын гэрээ байгуулсан юм.