TomYo брэнд нь хотын төвийн шинэ салбар сургууль болох “Olula School” сургуулийнхаа үйл ажиллагааг эхлүүлээд шинэ элсэгчдээ хүлээн авч байна. Одоогоор 1, 6, 10 дугаар ангийн элсэлт дүүрсэн бөгөөд бусад ангиудын элсэлт яг ид үргэлжилж байна.
Шинээр Олула ТомЁ сургуульд суралцахаар бүртгүүлж буй элсэгчид дундаасаа хүсэл мөрөөдөл, ур чадвар, урлаг спорт, сурлага идэвхээрээ тэргүүлсэн сурагчдыг сонгон тэтгэлэгтэй суралцах боломжийг нээж байна.
Шалгаруулалт нь 3 шаттайгаар явагдах бөгөөд эхний шатны шалгалт 4/29-нд явагдана.
1) Нэгдүгээр шат:
Элсэлтийн шалгалт буюу манай сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын нэгдсэн шалгалтыг өгнө. Уг шалгалтад тэнцсэн сурагчид манай сургуульд ирэх хичээлийн жилд элсэн суралцах эрхтэй болно.
2) Хоёрдугаар шат:
Элсэлтийн шалгалтад өндөр оноо авч тэргүүн байранд орсон сурагчдаас сонгож Эсээ бичүүлнэ. Эсээний хувьд тухайн сурагчийн хандлага, үзэл бодол, мөрөөдөл, идэвх санаачилга зэргийг харна.
3) Гуравдугаар шат:
Эсээ-гээрээ шалгарсан сурагчдаас сонгож сүүлийн шатны ярилцлагад хамруулна. Ярилцлагыг Олула ТомЁ сургуулийн багш удирдлагууд хийх бөгөөд эцсийн шийдвэрийг гаргана.
Олула ТомЁ сургуульд элсэн суралцахаар бүртгүүлэх болон холбоо барих:
Бүртгүүлэх: www.olula.mn/admission
Утас: 77020606
Олула сургууль нь “TomYo School of Ulaanbaatar” сургуулийн салбар сургууль болон 2023/09/01 нээс сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр нээгдэж байна. Бид шинэ үеийн боловсролтой, энэрэнгүй, хариуцлагатай дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой бөгөөд сургалтын хөтөлбөр нь уламжлалт болон орчин цагийн технологи, хос хэлний чадвар, ирээдүйн манлайлагчдад тохирох шинэ ур чадваруудыг суулгах арга барилыг хослуулсан “ТомЁ хөтөлбөр”-ийг бий болгосноороо онцлогтой.
Сургууль маань хотын төвийн завгүй амьдралын хэв маяг бүхий бүсэд байрладаг, энэ онцлог нь сурагчдад амьдралын шинэ хэмнэлд, ойр тойрны бизнесийн болон боловсролын орчны өөрчлөлтийг хурдан мэдэрч сурагчдын сурах арга барилд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.
ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТҮҮЧЭЭЛНЭ
Олула сургууль нь 21-р зууны түүчээлэгч сурагчдыг сурган хүмүүжүүлэх зорилгын төлөө чадварлаг багш боловсон хүчнийг тасралтгүй хөгжүүлж, ОУ-ын стандартад нийцсэн шинэлэг хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх замаар Монголын боловсролын салбарт жишиг болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!