• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оны эхний улиралд төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 19% өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд 2023 оны эхний улиралд 16,349 эх амаржиж, 16,452 хүүхэд төрүүлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2,627 (19.1%)-гоор, төрсөн хүүхэд 2,667 (19.3 %)-гоор тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Манай улсын хувьд 1,000 хүнд ногдох төрөлт 4.7, нас баралт 1.3, ердийн цэвэр өсөлт 3.4 байгаа аж. 

Тодруулбал, 10,000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар өсжээ. 1,000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Увс, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-1.1 нэгж хувиар дээгүүр, Өвөрхангай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-2.3 нэгж хувиар доогуур байна. 

Энэ оны эхний улирлын байдлаар нас баралт 4,353 болж өмнө оны мөн үеэс 25-аар буюу 0.6% нэмэгджээ.

1,000 хүнд ногдох нас баралт өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. 1,000 хүнд ногдох нас баралт Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган аймагт улсын дунджаас 0.1-0.3 нэгжээр дээгүүр, Улаанбаатар хот болон Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.4 нэгж хувиар доогуур байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа