ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭДҮЛАЙН" боловсрол зуучлалын компани 18 дахь удаагийн боловсролын экспогоо амжилттай зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 4 сарын 14
Сурталчилгаа

“ЭДҮЛАЙН” компани нь Монголын ирээдүйг хөгжүүлэх боловсон хүчнийг дэмжигч байгууллага бөгөөд 19 жилийн туршлагатай хамгийн том боловсрол зуучлалын компани билээ.

Тус компани нь 2022 оны байдлаар БНСУ-ын шилдэг их, дээд сургуулиуд руу 4265 оюутныг сургуульд нь амжилттай зуучилж, хүсэл мөрөөдлийнх нь гүүр болон ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд 389 оюутныг 1’280’000’000₮-ийн тэтгэлэгт хамруулсан Монгол дахь хамгийн том боловсрол зуучлалын компани юм.

зураг
 

Эдүлайн компани нь БНСУ-д суралцах хүсэлтэй Монгол оюутан залууст хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй өгч, хариуцлагатайгаар сургуульд зуучлахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна. Тус компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш оюутан залуусын боловсролын түвшин, хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор томоохон боловсролын экспог КОВИД-19-ийн жилүүдийг алгасан жилдээ 2 удаа тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд хамгийн том тэтгэлгийн сантай экспог зохион байгуулдгаараа онцлог.

зураг
 

Энэ удаагийн боловсролын экспо нь 4 сарын 07, 08, 09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ба Эдүлайн компанийн зохион байгуулж буй 18 дахь боловсролын экспо бөгөөд БНСУ-ын шилдэг их сургуулиудын багш, төлөөлөгч нар биечлэн оролцов.

Экспод нийт 2040 суралцах насны оюутан, залуус ирж мэдээлэл авсан бөгөөд сугалааны  арга хэмжээн дээр сургуулиудын зүгээс /20%-ийн 10 тэтгэлэг, 30%-ийн 3 тэтгэлэг, 50%-ийн 10 тэтгэлэг, 100%-ийн 1 тэтгэлэг, Хагас жилийн 50%-ийн 2 тэтгэлэг, Хагас жилийн 100%-ийн 1 тэтгэлэг/, ЭДҮЛАЙН компанийн зүгээс “Улаанбаатар~Инчон” чиглэлийн 15 ширхэг онгоцны тийзийг тус тус гардуулан өгч, ирж мэдээлэл авсан хүн бүрд гарын бэлэгтэй томоохон экспо боллоо.

зураг
 

Экспод хүрэлцэн ирсэн оюутан залуус БНСУ-ын багш, төлөөлөгч нартай биечлэн уулзаж хэлний бэлтгэлээр суралцах, мэргэжил сонголтоо хийх, хэлний бэлтгэлээсээ үндсэн анги буюу бакалавр магистрын ангидаа элсэн суралцах, хэрхэн тэтгэлэг авах, Монгол дахь Солонгос хэлний бэлтгэл мөн сургуулиудын давуу тал болоод хэрхэн амжилттай суралцах зэрэг сонирхсон бүх асуултынхаа хариултыг авч чадсан юм.

зураг
 

Хэрвээ та болон таны гэр бүлийн хэн нэгэн /найз нөхөд тань БНСУ-д суралцах чин хүсэлтэй бол “ЭДҮЛАЙН” компанийн үүд хаалга хэзээд нээлттэй байх болно.

Тус компани нь 2023 оны 8-9 сард дараагийн буюу 19 дахь боловсролын экспогоо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхэн Eduline Agency фэйсбүүк хуудастай хамт байж БНСУ-д суралцах мэдээллийг цаг алдалгүй хүлээн аваарай. Танд амжилт хүсье!

зураг
 
ВИДЕО:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.