Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

GS25 x Papa Logistic платформ хамтран ажиллаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 4 сарын 12
Сурталчилгаа

LIFE STYLE PLATFORM GS25 дэлгүүр нь хот дотор болон хөдөө орон нутгийн тээвэр, түгээлтийн үйл ажиллагаанд ачаа тээврийн платформ Papa Logistic аппликэйшныг нэмэлтээр ашиглахаар боллоо.

зураг
 

Papa Logistic аппликэйшн нь ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллагуудыг нэгтгэсэн 6000 гаруй тээвэрлэгчтэй платформ юм. Бизнесийн байгууллагууд тээвэр, түгээлтийн үйл ажиллагаанд тус платформыг ашигласнаар тээврийн зардлаа 10-15% бууруулах боломжтой бөгөөд байгаль орчин болон нийгэмд эергээр нөлөөлөх юм.

GS25 дэлгүүрийн тээвэр, түгээлт хариуцсан менежер М.Мөнх-Эрдэнэ:

Бид хэрэглэгчдэд эрүүл чанартай бүтээгдэхүүнийг хурдан шуурхай хүргэх үндсэн зорилтын хүрээнд Papa Logistic аппликэйшныг ашиглан тээвэр түгээлтийн үйл ажиллагааг оновчлох боломжтой болсондоо баяртай байна.

зураг
 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай байгууллагын тээвэр түгээлтийн үйл ажиллагаанд 6000 тээвэрлэгч нээлттэй оролцох боломжийг бүрдүүлж байгаагаар онцлог юм. Манай байгууллага хот дотор хөргүүртэй машинуудаар температурын горимтой тээврийг өөрсдийн үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.

Papa Logistic платформын гүйцэтгэх захирал Х.Санжаажамц:

Манай компани нь зах зээлд “Papa Logistic” платформыг танилцуулаад 8 сар болж байгаа бөгөөд 10,000 гаруй хэрэглэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. Платформын байгууллагын хэрэглэгчээр Дижитал концепт ХХК орж ирж байгаад баяртай байна.

Манай компани нь тээвэр логистикийн үйл ажиллагааг илүү энгийн ухаалаг болгох үндсэн агуулгын хүрээнд оролцогч талууд тээврийг хэрхэн харилцан үр ашигтай явуулж болох талаар тасралтгүй хөгжүүлэлт хийгдэж байна.

зураг
 

Papa Logistic платформыг бизнесийн бүхий л байгууллагууд ашиглах боломжтой бөгөөд таны бизнесийн тээвэр логистикийн зардлыг бодитоор бууруулах боломжтой.

зураг
 

Papa Logistic платформын менежерээс зөвлөгөө авах утас: 7600-0640

Фэйсбүүк хаяг: www.facebook.com/papalogistics

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.