Онц ноцтой гэмт хэргийн талаарх прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл өгөв.
Гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр танилцуулав.
Тэрбээр "Урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд, Гураа хочит З.Гурвансайхан, Зана хочит Занабазар нар бүлэглэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэний тээврийн хэрэгслийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийн “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Шалгалтаар тухайн этгээдүүдийн гэр болон тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй 20 см урттай хийн гар буу, хутга зэргийг хураан авсан бөгөөд Учка хочит Мөнх-Учрал нь 2002-2022 онуудад Эрүүгийн хуулийн:
Мөн "Амраа хочит Амартүвшин нь урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан 30 орчим этгээдтэй бүлэглэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах компанийн захирлыг айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөг шилжүүлэн авсан гэх хэргийг мөрдөн шалгаж байна.
Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өмнө нь удаа дараа ял эдэлж байсан Эрдэнэбулганы бүлгийн дөрвөн этгээд өөрсдийн мэдэлд авах зорилгоор Нөхөрлөлийн дарга ажилтай “М”-ыг айлган сүрдүүлж заналхийлсэн зэрэг гэмт үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хоёрдугаарт, урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Баттулга нарын гурван этгээд нь 2022 оны долдугаар сараас эхлэн “MGM.Casino” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авч, хууль бус орлогоо нуун дарагдуулан иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны 262425 дугаар утсаар болон биечлэн өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагаас нууцлал, аюулгүй байдлыг ханган шалгах болно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
|